x

Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв

Доналд Трамп өнгөрсөн өдөр АНУ болон Ираны хооронд хэлэлцээ явагдаж, хоёр тал "томоохон асуудлууд дээр санал нэгдсэн" хэмээн мэдэгдэж, мөргөлдөөнийг хурцатгахаас сэргийлж чадсан мэт байр суурь илэрхийлэв. Мөн тэрээр дайныг зогсоох гэрээ удахгүй байгуулагдаж магадгүй гэж таамагласан ч Тегеран энэхүү мэдэгдлийг няцаасан байна. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 24 хоногийн өмнө бөмбөгдөлт эхэлснээс хойш АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй гэж мэдэгджээ.

Хэрэв Тегеран Ормузын хоолойгоор усан онгоцуудыг чөлөөтэй нэвтрүүлэхгүй бол Ираны цахилгаан станц, эрчим хүчний дэд бүтцийг "цохиж, устгана" гэж Трамп амралтын өдрүүдэд сүрдүүлсэн. Үүний хариуд Иран Ойрхи Дорнод дахь дэд бүтцүүдийг устгана гэж заналхийлсэн нь мөргөлдөөн гүнзгийрч, дэлхийн эдийн засгийн хямрал үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байв.

Даваа гарагт Трамп олон нийтийн сүлжээндээ өөрийн тогтоосон эцсийн хугацааг таван өдрөөр сунгаснаа зарлаж, сүүлийн өдрүүдэд АНУ, Иран хоёр "маш сайн, үр дүнтэй яриа өрнүүлсэн" гэж бичжээ. Дараа нь тэрээр Флорида мужийн Палм Бич хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Ойрхи Дорнод дахь тусгай элч Стив Виткофф болон түүний хүргэн, ойрын туслах Жаред Кушнер нар нэг өдрийн өмнө Иранчуудтай "маш хүчтэй хэлэлцээ" хийсэн гэж ярьсан байна.

Трамп хэлэлцээр байгуулах магадлал өндөр байгааг онцлоод, "Бид таван өдрийн хугацаа өгч байна, үүний дараа юу болохыг харах болно. Энэ хугацааны эцэст бүх талуудад маш ашигтай гэрээ байгуулагдах бүрэн боломжтой гэж бодож байна" гэжээ.

Европын нэгэн албаны хүний мэдээлснээр, хоёр улсын хооронд шууд хэлэлцээ явагдаагүй ч Египет, Пакистан болон Булангийн орнууд мессеж дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа аж. Ройтерс агентлагт Пакистаны албаны хүн болон өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, дайныг зогсоох шууд хэлэлцээ энэ долоо хоногт Исламабад хотод болж магадгүй байна. Трамп болон Пакистаны армийн тэргүүн Асим Мунир нар утсаар ярьсны дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, мөн Виткофф, Кушнер нар Исламабадад Ираны албаны хүмүүстэй уулзах төлөвтэй байгааг Пакистаны албаны хүн хэлжээ. Цагаан ордон Трамп, Мунир нарын утасны яриаг баталгаажуулсан байна.

Оман, Турк, Египет, Пакистан зэрэг улсууд сүүлийн өдрүүдэд дайсагналыг зогсоох зуучлалын ажилд оролцож байгаа тухай мэдээлсэн ч эдгээр харилцаа хэр бодитой, үр дүнтэй байгаа нь тодорхойгүй байна. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер даваа гарагт парламентын хороонд мэдээлэл хийхдээ хэлэлцүүлэг явагдаж байгааг мэдэж байгаагаа хэлжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дайсагналыг нэн даруй зогсоохыг уриалж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ "хурцадмал" байдалд орсныг онцлов. Эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаатай холбогдуулан Япон улс пүрэв гаргаас эхлэн стратегийн газрын тосны нөөцийнхөө дахин нэг хэсгийг гаргахаа мэдэгдлээ.

Мягмар гаргийн өглөө эрт Ираны төрийн мэдлийн хэвлэлүүд Израил руу дахин пуужин харвасан тухай мэдээлсэн бол, Израилийн аврах алба хойд хэсэгт эвдэрсэн барилгын зургийг харуулсан ч хүний амь нас эрсдээгүй гэв. Ливаны төрийн хэвлэлийн мэдээлснээр Израил шөнийн цагаар Бейрут хотын өмнөд хэсэгт долоон удаа агаарын цохилт өгчээ.

Трамп Ираны хэнтэй ярилцаж байгаагаа хэлэхээс татгалзсан бөгөөд зөвхөн одоогийн Дээд удирдагч Аятолла Можтаба Хаменеитай яриагүй гэдгээ мэдэгдсэн. Ираны өндөр дээд албан тушаалтан Ройтерс агентлагт хэлэхдээ, АНУ Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибафтай уулзах хүсэлт гаргасан ч Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл ямар нэгэн хэлэлцээ хийх эсэхээ хараахан шийдээгүй, Иран хариу өгөөгүй байна гэжээ. Галибаф өөрөө үүнийг "санхүүгийн болон газрын тосны зах зээлийг залилах зорилготой хуурамч мэдээ" гэж тодорхойлсон байна.

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) АНУ-ын байнууд руу шинээр халдлага үйлдэж байгаагаа мэдэгдээд, Трампын үгийг Тегераны тэмцэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй "хуучирсан сэтгэл зүйн ажиллагаа" гэж нэрлэжээ.

АНУ болон Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 28-нд эхэлснээс хойш 2000 гаруй хүн амь үрэгдсэний дийлэнх нь Иранд байна. Ливаны эрх баригчдын мэдээлснээр, Израилийн Хезболлагийн эсрэг явуулсан ажиллагааны улмаас 1039 хүн амь үрэгдэж, 2876 хүн шархаджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top