x

Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ

Бельгийн томоохон хотуудад еврейчүүдийн эсрэг халдлагууд гарах болсонтой холбоотойгоор аюулгүй байдлыг хангахын тулд даваа гарагаас эхлэн цэргийн алба хаагчдыг гудамж талбайд байршуулж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдээлэв.

Энэ сарын эхээр Льеж хотын еврейчүүдийн сүмд дэлбэрэлт болсны дараа ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд хууль сахиулах байгууллагууд үүнийг еврейчүүдийг үзэн ядах үзлээс үүдэлтэй халдлага гэж мэдэгджээ.

“Аюулгүй байдал бол хүний үндсэн эрх. Тиймээс өнөөдрөөс эхлэн Брюссель болон Антверпен хотын гудамж талбайд дахин цэрэг байршуулж байна. Ингэснээр Антверпен хот илүү аюулгүй болж байна. Бид еврейчүүдийг үзэн ядах үзлийг тэвчихгүй” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Тео Франкен Х нийгмийн сүлжээнд бичжээ.

Цэргийн алба хаагчид цагдаа нартай хамтран ажиллах бөгөөд еврейчүүдийн сүм, сургууль зэрэг объектуудын аюулгүй байдлыг хангах ажээ.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цэргүүдийг гурван үе шаттайгаар буюу эхний ээлжинд Брюссель, Антверпен хотод, дараа нь Льеж хотод байрлуулахаар төлөвлөжээ. Үүний сацуу хөрш зэргэлдээ Нидерландад мөн еврейчүүдийн эсрэг халдлагууд гарчээ. Тухайлбал, Роттердам дахь еврейчүүдийн сүмийг галдан шатаахыг оролдсон хэрэгт сэжиглэн 17-19 насны таван залууг саатуулсан бол Амстердамд еврей сургуульд дэлбэрэлт болжээ.

Мөн энэ сарын эхээр Осло дахь АНУ-ын Элчин сайдын яам дэлбэрэлтэд өртсөнийг Норвегийн мөрдөн байцаагчид террорист халдлага гэж тодорхойлсон байна. Дээрх халдлагуудын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.

АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа дэлхий даяар еврейчүүдийн эсрэг халдлага нэмэгдэж байгааг хүний эрхийг хамгаалагчид анхааруулж байна. Тухайлбал, даваа гарагт Лондон хотын хойд хэсэгт еврейчүүдийн байгууллагын түргэн тусламжийн дөрвөн машиныг санаатайгаар шатаасан хэрэг гарчээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.136)
    Еврейчүүдийг визгүй монгол улсад оруулж болохгүй шүү!!!
    2026 оны 03 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top