x

Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, орон нутгийн өмчит Тавантолгой компанитай хамтран усны өдрийн хүрээнд нөлөөллийн ажлыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд ЕБС-ын сурагчдын дунд ”Ус ба тэгш эрх” сэдэвт гар зураг, эсээ, рийл, контент бүтээх уралдаан явуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Эсээ бичлэгийн уралдаанд 2 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Н.Эгшиглэн, 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Ариунжаргал, 2 дугаар сургуулийн 8г ангийн сурагч Н.Гэгээнхүслэн нар тэргүүллээ.

Гар зургийн уралдаанд 1 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Т.Анужин, 2 дугаар сургуулийн 2д ангийн сурагч Б.Үлэмж, 2д ангийн сурагч Н.Солонго, рийл бичлэгийн уралдаанд 2 дугаар сургуулийн 8г ангийн сурагчид, 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Х.Ууганбаатар нар тус тус байр эзэлж ивээн тэтгэгч компаниудын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Усны үнэ цэн, ач холбогдлыг ирээдүй хойч үрсдээ таниулах, усыг зөв зохистой ашиглах ойлголтыг өгөх нөлөөллийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өдөрлөгт ШУТИС-ийн техникийн ухааны доктор, профессор Н.Насанбаяр, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн Д.Цогтбаяр, С.Бямбабаяр нар зочин илтгэгчээр уригдан сурагчид болон иргэдэд мэдлэг мэдээллийг олголоо.

Цогтцэций сум усны хомсдол ихтэй, гадаргын усгүй, сав газрын хэмжээнд олон худагтай ч нөөц нь хязгаарлагдмал бүс нутаг юм.

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд, ялангуяа Эрдэнэс Тавантолгой болон хувийн хэвшлийн уурхайнууд, усны нөөцийг хамгаалах, хэмнэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, уурхайн технологийн усыг баяжуулалт, угаалт, хөргөлт зэрэгт ашигласны дараа дахин эргүүлж ашиглах системийг нэвтрүүлсэн бөгөөд Цогтцэций суманд хоногт 1200 м.куб ус цэвэрлэж, дахин ашиглах байгууламж ажиллаж байна. Мөн үер, борооны усыг хуримтлуулж хөв цөөрөм байгуулан мод тарих, мал, амьтныг услах зэрэгт өргөн ашиглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top