x

Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм

Улсын Их хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Чуулганы завсарлагааны үеэр таны хувьд ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн нэг жилийн хувьд би боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа эрэмбэлээд хамгийн нэгдүгээрт анхдагч суурь хэрэгцээ болсон норм стандартын дагуу баригдсан сургуулийн хүртээмж гэж гаргасан. Үүнийхээ дагуу судалгаа хийж явсаар байгаад төсөв, Сангийн яаман дээр 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барихаар тусгуулсан. Ирэх 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд орчихсон. Эдгээрийг нэг ангидаа 50, 60 хүүхэдтэй, даац нь хэд дахин нэмэгдчихсэн сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулахын тулд барих юм. Хотод 84, орон нутагт 24 сургууль баригдана. Орон нутагт ч гэсэн даац нь маш их хэтэрсэн сургуулиуд байна. Энэ бол шинээр барих л асуудал яригдаж байгаа. Түүнээс биш өмнө нь төсөвт суусан, өргөтгөл зэрэг бол биш. Харин энэ удаагийн чуулганы завсарлагаанаар ингэж даац хэтэрсэн сургуулиудаас тавыг нь сонгоод бодит нөхцөл байдалтай нь танилцлаа. Баянзүрхийн 14, Хан-Уулын 34, Сүхбаатарын хоёрдугаар сургуулиар очсон. Даац нь хэд дахин нэмэгдчихсэн, багш нарынхаа өрөө, өлгүүр байх газраа анги танхим болгочихсон.

Зарим нь ойролцоох байрны подваль хүртэл түрээсэлж хичээлээ явуулж байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг дэх 65 дугаар сургууль гэж бий. Түүний хажууд хоёр ч сургууль шинээр баригдсан байгаа юм. Үүнээс өмнө ачаалал нь мөн хэтэрчихсэн байсан. Хоёр сургууль баригдсанаар ачаалал маш сайн буурч, багш, сурагчдын сурлагын амжилт, чанар дээшилсэн байна. Мөн Эрдэнэт, Булганы багш нартай уулзаж, ажлын орчин нөхцөл, нийгмийн асуудал, цалингийн нэмэгдэл гээд олон зүйлээр ярилцаж, “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой хөрөнгө оруулалтуудын талаарх мэдээллийг өгч ажиллалаа.

-Шинээр барих сургууль, цэцэрлэгийн төсөв санхүүг хэрхэн шийдэж байгаа вэ. Мөн эдгээрт шаардлагатай дулаан, эрчим хүчний хангамжийг тооцсон уу?

-Дулаан хангамж, эрчим хүчийг бид тооцохгүй. Хүүхдийн эрх зөрчигдөөд, чанартай боловсрол авч чадахгүй байгаа л асуудал. Нэг ангид 40-өөс дээш хүүхэд сурч байгаа тохиолдолд ямар ч чанартай сургалтын тухай ярих боломжгүй. Тийм болохоор төр өөрөө төрийн өмчит сургуулиудын үүсгэн байгуулагч учраас үүргээ хүлээж энэ бүхнээ барьж байгуулах ёстой. Нийслэл өөрөө зөвшөөрч, ерөнхий төлөвлөгөөгөөрөө барилга барих зөвшөөрөл өгч байна гэдэг чинь энэ бүхнийг тооцсон л байгаа шүү дээ. Хамгийн гол асуудал нь Улаанбаатар хотод газар л байгаа юм. Энэ жил Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Үүгээр 41 төсөл хөтөлбөр буюу 32 сургууль, есөн цэцэрлэгийн барилга барих юм. Үүнд нь бид саналаа өгөөд явж байгаа. Мөн нийслэлээс нийтдээ 33 байршилд газар чөлөөлөлт хийсэн байна.

-Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Боловсролын сайд ажлаа өгөхөө мэдэгдчихлээ. Маргааш/өнөөдөр/ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм шиг байна. Ер нь сүүлийн жилүүдэд хамгийн их сайдын нүүр үзэж байгаа нь боловсролын салбар байх. Олон сайд сольж байгаа энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Сайд гэдэг чинь тухайн салбарын бодлогыг тодорхойлж, барьж байгаа хүн шүү дээ. Гэтэл байнга солигдоод байхаар залгамж чанар нь алдагдаад, зарим ажил нь зогсоод, тухайн салбар унадаг юм байна л даа. Уг нь боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм. Харамсалтай нь эхнээсээ улстөржилт ихтэй байчихав уу л гэж харж байна. Тэрийгээ дийлсэнгүй, нөгөө талаас сайдын манлайлал зэрэг нь жаахан дутав уу гэж бодож байгаа. Цалин нэмүүлэх ажил хаялт гээд өнгөрсөн хугацаанд нэлээд амаргүй л байх шиг боллоо. Гэвч би өнөөдөр сайн байсан, муу байлаа гэж хэлж мэдэхгүй байна. Чадахаасаа чадахгүй хүртлээ л хийгээд үзэж байна уу гэж харж байсан. Дараагийн сайд нь боловсролын салбарыг бодсон, туршлагатай, улстөржихгүй хүн байгаасай. Түүнээс биш улстөржөөд бидний ярьж байгаа шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг үүнийг хийхгүй ээ гээд л тас цохиод унавал нэмэргүй. Мөн бидэнд зөвхөн барилгаас гадна багшийн хомсдол гэж бас нэг том асуудал бий. Одоо 5000 багшийн дутагдалтай гэдэг ч нэмээд 14 мянган багш бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ талын бодлогын зүйлүүд ч энд яригдаж байгаа. Мэдээж аль нэг сайдаа солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Харин шинээр тавигдаж байгаа хүнд нь миний хувьд чуулганы хуралдаан дээр захиж хэлэх зүйлүүдээ хэлнэ гэж төлөвлөж байна.

-Сүүлийн үед сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа дээрэлхэлт гэдэг зүйл нийгэмд шуугиан тарьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг мөн үү. Үүнийг хэрхэн засаж залруулах ёстой вэ?

-Өнөөдөр/өчигдөр/ Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, би оролцсон. Байнгын хороон дээр энэ асуудлыг тал талаас нь ярилаа. Энэхүү зөвхөн энэ жил гарч ирээд байгаа зүйл биш. Олон жил ужгирчихсан зүйл. Тийм байтал үүн дээр арга хэмжээ авч, цогц бодлого явуулаагүй өдий хүрсэн нь харамсалтай. Миний хувьд үүн дээр хэд хэдэн санал хэлдэг юм. Нэгдүгээрт, анги дүүргэлт их, даац хэтрээд байгаа чинь үүний гол шалтгаан. Адаглаад хувийн орой зай алга болоод ирэхээр шахцалдах, элдэв үнэр үнэртлээ, бүдүүн тарган байна гэдгээс эхлээд хүүхдүүдийн дунд маргаан үүсч эхэлдэг. Тэр нь даамжирсаар нэгнийгээ дээрэлхэх, хүний санаанд оромгүй зүйл болдог. Биед нь ил шарх сорви үүсч байж, эмнэлэгт очиж л мэдэгдэж байна шүү дээ. Хүүхдүүдийн 33 хувь нь багш нартаа итгэдэггүй гэсэн тоог салбар яамнаас хэлж байна лээ. Үүнийг яаж байхгүй болгож өөрчлөх вэ гэхээр хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж, цагийг зүй зохистой ашиглаж сургах хэрэгтэй. Одоо чинь дараагийн ээлж орж ирлээ гээд сургуулиас нь бараг хөөгөөд л гаргаж байгаа. Энэ чинь эргээд илүү их цаг завтай болгоод байна. Мөн сургуулийн соёл гэж зүйл бий. Өглөө орж ирэхэд нь мэндэлдэг, нэгэндээ тусалдаг, адаглаад шатаар өгсөж уруудахдаа баруун, зүүн гараа бариад явчихдаг зэрэг байдлыг хэвшүүлэх хэрэгтэй. Үзэл суртлын юм шиг хэрнээ үүнийг хэвшүүлчих юм бол тэр дээрэлхэлт гэдэг зүйл байхгүй болно. Нөгөө талаас багш нарыг ч хуваарилж байгаад хүүхдүүдтэй нь ажиллуулах хэрэгтэй. Нэг багш сургуулийн бүх хүүхдэд шаардлага тавих биш, 10 дугаар ангийн багш нар нийлээд зөвхөн тэр хүүхдүүдтэйгээ тулж ажиллавал хүмүүжил, сурлага, эрүүл мэнд тал дээр нь илүү ахиц гарна. Эргээд тэр багш нараа удирдлага, сэтгэл зүйч нь арга зүйгээр хангадаг байх нь чухал. Тэр ч бүү хэл сургуулийн удирдлага, сэтгэл зүйчдийг нь ч мэргэжлийн холбоодоор дамжуулаад арга зүйд сургадаг байх ёстой.

-Дээрэлхсэн хүүхдийг хувийн хэрэгт нь бичээд Их, дээд сургуульд оруулахгүй байх ёстой гэсэн зүйл яригдах юм. Үүн дээр юу хэлэх вэ?

-Дээрэлхэлт гарахаас нь өмнө сэргийлж л ажиллах ёстой. Түүнээс биш гарсных нь дараа хууль шүү гээд, нийгмээр цоллоод яваад байх нь тийм ч зохимжтой арга хэмжээ биш. Яг нарийндаа гадагшаа сургуульд явъя гэвэл Монгол дахь тэр хувийн хэрэгт бичсэн зүйл огт хамаагүй шүү дээ. Ер нь хүүхдүүдэд ингэж болохгүй гэдгийг л ухамсарт нь суулгаж өгөх ажлыг сургуулиуд хийх хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Eric Donald (195.181.172.237)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 26 | Хариулах
  • Henrywalker (77.81.142.21)
    HONEST REVIEW WITH SMITHWHITE HACK SERVICE I want to sincerely thank the cryptocurrency recovery team for helping me recover my lost funds. After falling victim to a crypto scam, I believed my Bitcoin was gone forever and I felt completely helpless. Fortunately, I decided to seek professional help. The recovery team carefully reviewed my case, kept me updated throughout the process, and worked hard to track the transactions. After some time, they were able to help me recover a large part of my lost cryptocurrency. I truly appreciate their professionalism, patience, and dedication. If anyone has been a victim of a crypto scam and is looking for help, I highly recommend reaching out to a trusted cryptocurrency recovery service. Thank you again for giving me hope and helping me recover my funds. GMAIL: SMITHWHITEHACKSERVICE@GMAIL. COM WHATSAPP +1 559 508 2403
    2026 оны 03 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top