x

Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн оролцоотойгоор сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.

Завхан аймаг 2025 оны аравдугаар сараас эхлэн “Сүрьеэгүй Завхан-Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүйг бэлэглэе” уриатай төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс хамгаалах зорилготой бөгөөд Жонс Хопкинсийн их сургуулийн “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй анхны салбар төсөл юм.

Төслийг “Дилав хутагт” сан санаачлан, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн төвлөрдөг сургууль, дотуур байр зэрэг кластер бүсэд сүрьеэгийн илрүүлэг, шинжилгээ зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд үе шаттай хамруулж байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар аймгийн төвийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн бүх сурагчийг урьдчилан сэргийлэх тандалтын үзлэг, оношилгоонд хамруулжээ. Мөн аймгийн 24 суманд “Сүрьеэ өвчнийг таниулах өдөрлөг” зохион байгуулж, хүүхэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг явуулж байна.

Энэ жил Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэг зогсоохын тулд хамтдаа” уриан дор тэмдэглэж байна. Энэ үеэр улс орнуудын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хүчин чармайлт, иргэдийн оролцоо чухал болохыг онцолж, иргэдэд ханиалгах, халуурах, жин буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай шинжилгээнд хамрагдах, дархлаагаа дэмжих, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах, мөн сүрьеэгийн эсрэг вакцин болон урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Завхан аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд, жилд дунджаар 30 иргэн оношлогддог. Он гарсаар, 21 иргэн оношлогдсоноос нэг нь хүүхэд байна. Оношлогдсон иргэдийг 100 хувь эмчилгээнд хамруулж бүрэн эдгэрчээ.

Сүрьеэ нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтэнд нөлөөлөх халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар халдварладаг тул олон нийтийн дунд хурдан тархах эрсдэлтэй. Хэрэв өвчнийг цаг тухайд нь илрүүлж эмчлэхгүй бол уушгийг ноцтой гэмтээж, амьсгалын архаг дутагдалд хүргэх, улмаар яс, тархи, бөөр зэрэг бусад эрхтэнд тархаж, нас барахад хүргэх эрсдэлтэй. Мөн өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж, гэр бүлийн орлого буурах зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг дагуулдаг.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж бүрэн эмчлэх боломжтой бөгөөд эмчилгээ ихэвчлэн зургаан сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг. Иймд эмчийн зааврыг чанд мөрдөж, эмчилгээг таслалгүй хийх нь чухал юм.

Сүрьеэ өвчин нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаатай шууд холбоотой тул хамтын хүчин чармайлтаар даван туулах боломжтойг энэ өдөр дахин сануулж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын судалгаа, шинжилгээ, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Отгонсүрэн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top