x

УИХ-ын баталсан ҮХНӨ-ийн гол үндсэн асуудлууд

УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан Ажлын хэсгээс хийсэн мэдээлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаж буй гол үндсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.  

Байгалийн баялгийн үр өгөөжийн талаар:

  • Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. 

  • Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.   

  • Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 

Улс төрийн намын талаар:

  • Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. 

  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. (2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ)

  • Намын дотоод зохион байгуулалт нь ардчлсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно. 

УИХ-ын сонгуулийн талаар:

  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. 

  • УИХ-ын сонгуулийг явуулахаас өмнөх нэг жилийн хугацаанд УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. 

УИХ-ын онцгой бүрэн эрхэд:

  • Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд зааж өгсөн. 

  • Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн алдагдал, зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно. 

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. 

Мөн

Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

Ерөнхийлөгч:

  • Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно. 

  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд хэрэгжинэ).

  • Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 33.4-т заасан хүрээнд л Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ. Үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Одоо бол Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан.  

УИХ-ын үйл ажиллагааны талаар:

-УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. 

-Хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батална. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална. 

-Хуулийн биелэлтийг хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний 1/4-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. 

УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухайд:

  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. 

  • УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүх тогтоовол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна.

Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар:

  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. 

  • Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. 

  • Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. 

  • Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө (Эдгээр заалт 2020 оны УИХ-ын сонгуулийн дараачаас хэрэгжиж эхлэх нь)

Шүүхийн хараат бус байдлын тухайд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь 4 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. 

  • Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. 

  • Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бус шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно. 

Нутгийн удирдлагын асуудлаар:

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. 

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. 

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (23.92.29.59)
    КОСМЕТИК ЗАСВАР ГЭЖ ЭНЭ ДЭЭ, МАН ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БОЛЖЭЭ. МОНГОЛ УЛС ДАХИЖ 30- ЖИЛ ҮЛГЭН САЛГАН ЯВАХ БОЛЛОО. ЭНЭ УЛСААС ЯВАХ Л ҮЛДЛЭЭ ...
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 16 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 30 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 33 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 37 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 56 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 58 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 3 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 5 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 11 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 18 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top