x

Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас огцруулахыг шаардаж иргэдээс САНАЛ цуглуулж байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг уучлалт гуйж, албан тушаалаасаа огцрохыг шаардаж change.org онлайн санал хураах талбар дээр иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү өргөдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлэхээр төлөвлөжээ.

Өргөх бичигт "Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 10 сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэх үедээ архидан согтуурсан байдалтайгаар онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт учруулж, нислэгийн багийн монгол гишүүнийг сүрдүүлж, увайгүй аашилсан нь тодорхой болсон. Уг үйл явдлаас хойш 15 хоногийн хугацаанд тэр өөрийн хийсэн ичгүүргүй үйлдэлдээ уучлалт гуйж, мэдэгдэл хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэнд залуу хүн, эмэгтэй хүнийхээ хувьд тэвчиж чадалгүй энэхүү өргөх бичгийг эхлүүлж байна. 

Үндсэн хуулийн цэц бол ардчилсан улс орны Үндсэн хуулийг сахиулах, батлан хамгаалах үүрэгтэй төрийн дээд байгууллага бөгөөд уг байгууллагыг удирдаж буй хүн нь ийм ёс зүйгүй аашилж, хийсэн үйлдэлдээ огтхон ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хүчирхийлэл үйлдсэн этгээд эрх мэдэлтэй л бол үйлдсэн хэргээсээ үр дагавар, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. 

Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хохирогчийг буруутгах хандлагыг улам даамжруулсан уг үйлдэлдээ хариуцлага хүлээж, төрийн өндөр албан тушаалаасаа татгалзаж, улс орны нэр хүндийг сэвтүүлсэндээ уучлалт гуйхыг Д.Одбаяраас шаардаж байна. Хэрвээ та ч мөн үүнтэй санал нийлж байвал уг цахим эсэргүүцэлд нэгдээрэй. 

Хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдийг #БидУучлахгүй" гэжээ. 

Хэрэв та ҮХЦ-ийн даргыг огцрох ёстой гэж бодож байвал ЭНД дарж санал хураалтад нэгдээрэй. 

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан айлчлалыг ингэж ихээр гаргадаггүй БНСУ-ын хэвлэл мэдээллийн сувгууд энэхүү хэргийг олон удаа, хэргийн үйл явц бүрийг дамжуулж байсан. Мөн олон орны хэл дээр орчуулан гаргасан. Дэлхийн улс оронд Монгол улсыг төлөөлөн явж буй иргэн, өндөр албан тушаалтанг хувь хүн биш, Монгол гэдэг нэр дагалддаг. Тэр тусмаа төрийн дээд албан тушаал хашиж буй хүн ёс зүйн өндөр хариуцлагатай байхыг энэ хэрэг харууллаа.

Хамгийн сүүлийн мэдээгээр ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана" хэмээн уурссан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

Одоогоор 3500 гаруй хүн нэгдсэн байна.

Change.org-д дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг, аливааг өөрчлөхийг хүссэн хүмүүс санал нэгдэн гарын үсэг цугцуулдаг талбар юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Баяндэлгэх (66.181.161.86)
    Огцорох ёстой
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • zochin (202.55.188.43)
    manaid huuli batalaad hereggui uilchleh bish
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • D.Oyungerel (103.57.92.9)
    hariutslagaa hvleej sur.Ogtsoruulah ni zuv
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Demjij bna
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • уурхайчин (103.57.93.180)
    ёс зүй гэж нэг юм бий дээ Одбаяр гуай... бас үйлийн үр гэж нэг юм бий за даа та нар ч ийм ойлгохоор хүмүүс биш дээ
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.92)
    I chic mvvryei bol duigvi ogtsorw yasiin xu
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.203)
    Ogtsor
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Иргэн (64.119.17.207)
    Арай ч дээ. Өөрөө саналаараа ажлаа өгчих байлгүй дээ.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • монгол хун (66.181.186.202)
    санал цуглуулаад байхдаа яадаг юм вэ? Тер тембегер Ёс ёмбогор биз дээ. Балай балайр бегсчинг уг дуугуй зайлуулж терее цэвэрлэх хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top