x

АН хэлэлцүүлгээс гарч, МАН, ШИНЭН хоёр ҮХНӨ-ийн III хэлэлцүүлгийг дуусгалаа

УИХ-ын үдээсхойших чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. АН-аас тавьсан хоёр дахь санал болох "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" хэмээх заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу нийт гишүүүдийн 2/3 буюу 57-гоос дээш гишүүний санал авсан заалтыг Үндсэн хуульд оруулах журамтай тул уг санал уналаа. 

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Зөвшилцлийн ажлын үр дүн гарсангүй. АН-аас тавьсан гурван саналын хоёрыг нь унагаалаа. АН Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө шударга явсан. Харамсалтай нь АН үүнээс цааш хэлэлцүүлэгт орох боломжгүй боллоо" гээд АН Зөвшилцлийн ажлын хэсгээс болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдлээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг МАН, ШИНЭН хоёр хийж дуусгалаа. УИХ-ын дарга чуулганы хуралдааныг түр завсарлуулж, ТББХ-ноос нэмэлт өөрчлөлтийн төслийг сүүлийн хувилбараар оруулж ирсний дараа ҮХНӨ-ийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 16 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 30 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 34 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 37 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 56 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 58 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 3 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 5 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 11 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 18 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top