x

Мөнгөө валютаар хадгалахыг сонгосон иргэдийн хувь өсчээ

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны III улирлын мэдээг танилцууллаа.

Судалгааг 2019 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд хийсэн бөгөөд ирэх зургаан сарын дараах эдийн засгийн чиг баримжааг тодорхойлжээ. 

Эдийн засагч, доктор Б.Соёлмаа: 

-“Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог. Тухайлбал, аялал жуулчлалын төлөвлөгөө, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдан авах төлөвлөгөөг асуудаг” гэлээ. 

2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөө буурахаар байгаа нь судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал, ирэх зургаан сарын байдлаар хэрэглэгчдийн 

  • 14.6 хувь нь аялалд явах төлөвлөгөөтэй байгаа бол
  • 14.3 хувь нь томоохон эд хогшил, 
  • 5.8 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 
  • 16 хувь нь автомашин худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн судалгаагаар иргэдийн зээл авах эрэлтийг тодруулахад өмнөх оноос 3 пунктээр буурсан байна.

Ам.долларын ханш 2,706 төгрөг хүрэх магадлалтай

Дээрх судалгааны дүгнэлтээр төгрөгийн ханш суларч, ирэх зургаан сарын дараагаар нэг ам.доллар 2,706 төгрөгтэй тэнцэхээр байгаа аж. Энэ нь 2019 оны гуравдугаар улирлын дүнтэй харьцуулахад 36 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Судалгаанд хамрагдсан хүмүүс инфляцыг ирэх зургаан сарын байдлаар 3.2, нэг жилийн дараагаар 6 хувьтай байх магадлалтай гэж таамаглажээ. Харин төгрөгт итгэх итгэлийг тандахын тулд мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэж байгааг асуухад 49 хувь нь төгрөгийг сонгосон байна.

Харин 17 орчим хувь нь гадаад валютаар хадгалахыг сонгосон нь өмнөх оноос 2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 26 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 31 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 35 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 42 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 49 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 53 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 56 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 13 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 27 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 31 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 34 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 47 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 53 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 55 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 0 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 2 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 8 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 15 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top