x

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнөөс өнгөрөгч баасан гариг буюу энэ сарын 8-ны өдөр "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан билээ. Гэвж жагсаалын маргааш өдөр нь болсон хөдөлгөөний Удирдах зөвлөлийн хурал дээр хөдөлгөөний тэргүүн, генерал Б.Баярмагнай нь фронтоос гарахаа мэдэгдэж, энэ тухай өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн байдаг. Тус фронтод нэгдээд байсан хошууч генерал З.Болдбаатар мөн л "Үзэл бодол нэгдэхгүй байна" гэх шалтгаанаар фронтоос гарч байгаагаа мэдэгджээ.

Тиймээс "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний удирдах зөвлөл өчигдөр буюу 11-ны өдөр хуралдаж, Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх, хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргажээ.

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга:

-"Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, "60 тэрбум"-ын болон "ЖДҮ"-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнийг байгуулсан. Фронт бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулах цэг юм. Дайсантай нүүр тулахаас айсан хүмүүс гарч явлаа гээд хагарал гарлаа гэж хэлж болохгүй. Харин ч үнэнч шударга, зоригтой хүмүүс үлдлээ гэж ойлгох ёстой юм.

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс зохион байгуулах дараагийн жагсаал арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулагдана. Улс орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн тэр жагсаалд ирээрэй" хэмээн хэллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 39 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 53 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 0 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 17 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 31 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 35 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 57 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 4 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 12 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top