x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг III хэлэлцүүлгээр батлахаар МАН-ын бүлэг санал нэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн:

-“Намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг явуулах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш ярьж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах хуваарьтай. 

МАН-ын бүлэг гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлая гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. АН-аас тавьсан гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэдэг саналыг бүлгийн гишүүд дэмжсэн. 
Хоёр дахь санал сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой. Бүлгийн олонх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, пропорционал, мажоритар системийн холимогоор сонгуулиа явуулна гэсэн үг. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлье гэдэг дээг тогтсон. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа.

АН-аас тавьсан гурав дахь санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал дээр бүлэг эцсийн шийд гаргаагүй. Энэ заалтын хэрэгжих хугацааг 2025 оноос гэж ярьж байгаа. Өнөө, маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр гурав дахь саналыг ярих нь зүйтэй гэж үзлээ. Шаардлагатай гэвэл бүлэг дахин хуралдана. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжих хугацааны тухайд хуулийн төсөл дэх 2020 оны тавдугаар сарын 25 гэсэн хугацааг өөрчлөхгүй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ зарим заалтын хэрэгжих хугацаа өөр, өөр байгаа. Тухайлбал сонгуулийн холимог тогтолцоо 2024 оноос, Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2021 оноос гэх мэтчилэн. 

Намын бүлэг дээр хатуу тогтсон нэг зүйл бол хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан, 57 гишүүний босго давсан 35 асуудлаас алийг нь ч эргэж, хөндөж ярихгүй. Зөвхөн АН-ын гурван санал дээр ярилцлана. 

Холимог тогтолцооны тухай манай намын ихэнх гишүүд холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа” гэлээ. 

Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалттай холбоотой асуудлыг ярилцаж, чөлөөлөгдөх гэж байгаа хүмүүсийн тайлбарыг сонсоё гэдэг саналыг гишүүд хэлсэн. Байнгын хорооны хурлаар Саарал жагсаалттай холбоотой сонсгол хийнэ. Энэ сонсголын дараа бүлгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудын асуудлыг дахин хэлэлцэнэ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 27 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 32 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 36 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 43 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 50 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 54 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 57 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 14 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 28 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 32 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 35 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 48 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 54 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 56 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 1 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 3 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 9 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 16 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top