x

АХБ-ны суурин төлөөлөгч ажлаа хүлээж авлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран томилогдон, ажлаа хүлээж авлаа.

Тэрээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах бөгөөд Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлнэ.

Ноён Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, бодлогын болон мэдлэгийн дэмжлэгийг удирдахын зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан 23 жилийн туршлагатай.

Ноён Рамачандран нь 2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажилласан бөгөөд тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж байв.    

“АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жилийн туршид ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно” хэмээн ноён Рамачандран тэмдэглэв.

Энэтхэг Улсын иргэн ноён Рамачандран нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Мэрилэнд Их сургуулийн Төрийн Удирдлагын магистр, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөх зэрэг алба хашиж байжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 1 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 34 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 цаг 44 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top