x

Мөрийтэй тоглосон гишүүдийг Зөрчлийн хуулиар шалгана, АТГ энэ хэргийг шалгахгүй 

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-т шалгагдаж буй олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү өглөө. 

Т.Баярхүү:

-“Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарын холбогдсон, Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох үйлдэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл нарын, Салхитын мөнгөний ордтой холбоотой шийдвэр гаргах явцдаа авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтан зэрэг 32 хүн холбогдсон Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын, нарын, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. 

Удаан хугацаанд шалгагдаж байгаа дээрх хэргүүдээс гадна сүүлийн үед гарсан авлига, албан тушаалын хэргүүдийг богино хугацаанд шалгаж дараагийн шатанд шилжүүлсэн. Тухайлбал, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат болон тухайн яамны газрын дарга н.Доржханд нар холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

Түүнчлэн манайд шалгагдаж байгаа Ерөнхий асан Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн Салхитын мөнгөний ордтой холбоотой зургаан шүүгчийн хэргийг шалгаад прокурорын байгууллагад шилжүүлсэн. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээрээс зургааг нь л Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгаж байгаа. Бусад шүүгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэлээ. 

Тэрбээр дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглосон гэсэн. Энэ хэргийн талаар тодруулга өгөөч? 

-Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. АТГ-т ийм хэрэг шалгагдаагүй. 

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгах ажил ямар шатандаа байгаа вэ?  

- АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах ажил үргэлжилж байгаа. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг шалгаж байгаа. Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Үүнээс шалтгаалан хэрэг шалгах ажил удааширч байгаа. 

-Бөхчүүдийн допингийн асуудлыг танай байгууллага шалгаж байгаа юу? 

-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж , олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар тодруулахгүй юу? 

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгаж байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 5 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top