x

Хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?

Санхүүгийн зохицуулах хороо одоо мөрдөгдөж буй 2011 онд батлагдсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж эхэллээ. Хоршоодын хөгжлийг дэмжих, засаглалыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн байхаар заасны дагуу Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн хэрэгжилт, энэ явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээл, мөн ололттой, сайн тал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох учиртай байдаг.

Үүний хүрээнд Хороо хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилт, түүнийг хэрхэн сайжруулж боловсронгуй болгох талаар болон Хадгаламж зээлийн хоршооны зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, хоршоодын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэлэх, иргэдийн хөрөнгө, санхүүгээрээ эвлэлдэн нэгдэх боломжийг дэмжихэд шаардлагатай ямар бодлогын зохицуулалтыг хуульчлах талаар иргэд, олон нийтийн санал, зөвлөгөөг авч байна.

Саналыг ирэх зургадугаар сарын 5-ыг хүртэл davaajav@frc.mn цахим хаяг, 70117098дугаарын утсаар өнөөдрөөс эхлэн нээлттэй авах бөгөөд нийт хоршоологчид, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, ажилтан, албан хаагч нар, гишүүд болон харилцагч, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Салбарын хөгжил дэвшлийн бололцоог хангах, бизнесийн орчныг эрүүл саруул болгоход чиглэсэн ажил хэрэгч саналаа Хорооны байранд биеэр авчирч өгсөн ч болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top