x

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дөнгөж сая СЗХ-ны дарга С.Давсаасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос найм нь УИХ-ын дарга Г.Занданшатарын оруулсан саналыг дэмжиж, тав нь татгалзсан санал өглөө.

Сануулахад Монгол Улс Мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын байгууллагын /ФАТФ/ Саарал жагсаалтад орсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Н.Баяртсайхан нарыг хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан билээ. Үүнээс хойш арав гаруй хоногийн дараа буюу өнөөдөр өглөө С.Даваасүрэн дарга өргөдлөө өглөө. Ингэхдээ “ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонд СЗХ буруугүй бөгөөд тус байгууллагын зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийсэн” хэмээн мэдэгдэл хийсэн байна. Тэр мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй.

Гэвч тэрээр нэгэнт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул УИХ-ын ЭЗБХ уг асуудлыг хэлэлцээд, чөлөөлөх шийдвэрийг гаргав. Уг асуудлыг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

ЭЗБХ үргэлжлүүлэн хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. С.Даваасүрэнгээс ялгаатай нь Н.Баярсайхан УИХ-ын даргад “Чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх бодолгүй байна. Хэрвээ хариуцлага тооцох гэж байгаа бол УИХ өөрөө хэлэлцээд огцруулах шийдвэрээ гаргана уу” гэсэн байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЗБХ-ны хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан уу? 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй. Нээлттэй захидлаар хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр ч хүнд хэцүү үед зугтааж байгаа юм шиг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах зохимжгүй байна гэсэн. Дараагийн хүний асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хүнд нөхцөл байдлаас гаргах чадвартай хүнийг томилно. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Өөрсдийнх нь асуудлыг хэлэлцэж байхад хоёр дарга хоёулаа ирээгүй байна. Тэгээд л Саарал жагсаалтад орсон хариуцлагыг тэр хүмүүс хүлээх ёстой. Арван хэдхэн хүн сууж байгаад чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-ФАТФ-аас 2015-2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийгдсэн. Энэ дүнг 2017 оны долоодугаар сард Шри Ланка улсад хэлэлцэн Монгол Улсыг хар, саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарласан. 2019 оны наймдугаар сард үр дүнгийн үзүүлэлтийг хэрэгжилтийг хэлэлцсэн. 2017 оны үнэлгээгээр 17 үзүүлэлт бүгд хангалтгүй гэж байсан бол 2019 онд 11 үзүүлэлтийн 7 нь сайжирсан, 4 нь анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

-Саарал жагсаалттай холбоотой асуудал өнөөдөр гараагүй. 2017 онд байдал хүнд байгааг бидэнд мэдэгдсэн. Сүүлийн хоёр жил харьцангуй ахиц гарсан ч Саарал жагсаалтад орсон. Энэ бол гэнэт болсон зүйл биш. 
Арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгааг тайлбарлаж өгнө үү. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-Өмнө нь манай улсын 14 банканд активын чанарын үнэлгээ хийсэн. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 2019 оны есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Гэтэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан. 
Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байгаа. Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд Хамтын ажиллагааны зөвлөл гэж бий. Уг зөвлөлд холбогдох байгууллагын удирдлагууд ирж хуралддаг. Цаашид бид хамтын ажиллагааны зөвлөлийн ажлыг хариуцлагажуулна.  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

-2016 оноос хойш эдийн засгийн хүнд байдалд Монголбанкны хамт олон сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк, санхүүгийн системийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр сайн ажилласан. Нэг зүйл дээр их харамсаж байна. Өмнө нь Монгол Улс Саарал жагсаалтад орж байхад төв банк гол үүрэг гүйцэтгэж ажилласан. Түүнээс хойш энэ асуудал зөвхөн төв банканд хамаатай мэтээр ойлгож ирсэн. Мөнгө угаахтай тэмцэхийн тулд Монгол Улс бүхлээрээ зогсолтгүй тэмцэх ёстой. Тогтолцоогоороо буюу Засгийн газар, төв банк, хууль хяналтын байгууллага бүгд нэгдэх ёстой. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-Энэ бол тогтолцооны, улс орны хэмжээний асуудал. Юунаас болж Саарал жагсаалтад орох, юу нөлөөлөв гэдгийг мэргэжлийн хүмүүс гаргаад тогтоох хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй. Би яривал олон юм ярина. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах ёстой асуудал биш. Тогтолцооны асуудал. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Тогтолцоогоо сайжруул гэхээс илүү хариуцлага, сахилгаа сайжруул гээд байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

-Ямар орлого хууль бусаар орж ирээд байгаа юм бэ. Үүнийгээ бид хянаж чадаж байгаа юу. Авлигад эргэлдэж байгаа их мөнгө хаанаас гараад байна вэ. Нэг нь төсвөөс, нөгөө нь уул уурхайн орлогоос бий болж байна. Энэ бүх орлого Монгол Улсаас гараад оффшорт ороод, буцаад орж ирж байна. Үүнийгээ хяна гээд байгаа шүү дээ. 

Манай хуульд эдийн засгийн гэмт хэрэг гэж зүйлчилсэн 18 заалт байгаа. Энэ бол маш хангалтгүй. Эдийн засгийн, санхүүгийн гэмт хэрэг гэж юуг хэлээд байгааг хуульчлах шаардлагатай. Арилжааны банкуудад эргэлдэж байгаа хөрөнгийг Монголбанк сайн хянаж байгаа. Бусад санхүүгийн системд эргэлдэж байгаа мөнгийг хэн хянах ёстой юм бэ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Хариуцлага тооцож болно. Хариуцлагын асуудалд хуулийн дагуу, тэгж шударга хандмаар байна. УИХ-ын дарга хууль бусаар хүмүүсийг огцруулдгаа боль. Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгөөгүй байхад нь УИХ-ын дарга асуудал оруулж ирж байна. Бие биенээ хаацайлдаг байдлаа болих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Бид 2016 онд эдийн засгийн байдал ямар байсныг эргэж бодох ёстой. Н.Баяртсайхан ямар байдалтай ажил хүлээж аваад, ямар болгосныг ярих хэрэгтэй. Эрх зүйн шинэчлэлийг сайн хийсэн. Н.Баяртсайханыг Монголын төр үнэлж, гүйцэт ажиллуулж чадсангүй. Дараагийн хүн нь хэн байх бол. 10-хан сар ажиллаад халагдана шүү дээ. 

Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөл оруулж ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нараас асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдийн олонхийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hi (202.131.233.11)
    хууль зүйн яамны сайд огцор бас хариуцлага хүлээх ёстой мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүй ЖДҮ шалгаагүй нуун дарсан
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 1 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 3 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 7 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 7 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 10 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 10 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 13 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 19 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 1 цаг 9 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2 цаг 32 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 2 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 3 цаг 4 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 3 цаг 5 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 3 цаг 6 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 3 цаг 33 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 3 цаг 42 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 4 цаг 40 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 6 цаг 48 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 6 цаг 50 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Top