x

Д.Цогтбаатар: Сая болсон асуудлаас Монгол талын компаниуд шууд хар жагсаалтад орно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.

-Манай улсад  ирж цахим гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэд ямар журмаар виз авсныг шалгаж тогтоосон уу?

-Тухайн иргэдийг оруулж ирсэн компани аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, гэрчилгээний дугаар гэх мэт бүх баримт хууль, журмын дагуу  байж виз олгогддог. Энэ бүх шалгалтыг холбогдох газрууд хийсэн.

Бүх баримт журмын дагуу бүрдсэний үндсэнд жуулчид орж ирсэн.  Гэсэн ч сая болсон  асуудалд  Монгол талын компаниуд шууд хар жагсаалтад орно. Дээр нь  дахин виз мэдүүлж авах ямар ч бололцоогүй болно. Хятадын талаас ч гэсэн энэ чиглэлээр тээвэрлэлт эрхэлдэг  компаниудад шалгуур тавьдаг. Ер нь олон шалгуур бий.

Гэрээ, зөвшөөрөл гээд бүх бичиг баримтыг шалгаж байж зөвшөөрөл өгдөг. Тэгэхээр Хятадын талаас оролцсон, хамтарсан компаниуд ч Монголын Элчин сайдын яамнаас виз авах боломжгүй болж байгаа. Энэ бүхэн эргээд буух эзэнтэй асуудал.

-Визний хууль бус наймаа явагдсан гэсэн мэдээлэл гарсан?

-Бид энэ чиглэлд 2-3 сарын өмнөөс холбогдох байгууллагуудтай хамтарсан  судалгаа явуулж, шалгалт эхлүүлээд байсан.

-Тэгвэл Засгийн газрын урилгаар ямар ч визгүй, хилээр олноороо орж ирдэг хуулийн  заалтыг авч хаях хэрэгтэй юм биш үү?

-Зөвхөн хувь хүмүүс дээр урилга үйлчилдэг байсан. Дэлхийн бүх оронд ийм. Зочид буудлын захиалгын хуудас, ирэх буцах билетийн хуулбар, шаардлагатай үед тухайн хүний банкны мэдээллүүдийг асуудаг. Энэ нь  дэлхийн бүх улс оронд үйлчилж байгаа журам. Бид ч гадагшаа явдаг, та бүхэн үүнийг мэдэж байгаа. Хэрэв Монгол Улс нийтлэг асуудалд ялгавартай хандвал тэд ч гэсэн  бидэнд тэгж  хандана.

Бүх асуудал ардаа нарийн зохицуулалттай. Тухайн хүний захиалгыг манайх авлаа гэхэд хил нэвтэрснээс эхлэн  ирээд хаана, ямар зочид буудалд байрлах  нь хүртэл тодорхой  гэсэн үг. Хэрэв тэр хүн гэмт үйлдэл хийсэн байвал бид хаанаас олохоо мэдэж байна.

Билетийн хуулбараар хөөгөөд  хаанаас ямар төлбөр хийсэн нь мэдэгдэнэ. Энэ бол зөвхөн хувь хүний тухайд хэрэгжих журам. Саяын тохиолдолд иргэд бөөндөө   ирсэн байгаа энэ үед  бичиг, баримт бүр ч нарийн болоод явчихна. Тэр болгоныг үзэж, шалгаад авсан байгаа.

-Зөвхөн өнгөрсөн аравдугаар сард гэхэд 600 гаруй хүнд  бөөнд нь виз өгсөн нь цочирдмоор тоо мөн үү, хэвийн үзэгдэл үү?

-Монгол Улс аялал жуулчлал  хөгжүүлнэ, жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ гэж зорьж байгаа. Жуулчид аялахын тулд үйлчилгээ эрхэлдэг компанид ханддаг. Бүлэг жуулчин гэдэг тэр л тогтолцоогоор орж ирсэн асуудал. Хятадаас ирж байгаа жуулчдаас зөрөөд очиж байгаа манайхны тоо хамаагүй их.

Бүх бичиг баримт ном журмын дагуу олгогдсон, буух эзэнтэй асуудал. Харин ч манай байгууллагууд сайн ажилладаг нь саяын илэрсэн хэргээс харагдаж байна. Ийм юм явж байна гэдгийг аль эрт мэдээд шалгалт хийж  илрүүлэн хяналтдаа авчихсан байсан. Энд нэг ч эзэнгүй хэрэг  байгаагүй.

-Өнгөрсөн тавдугаар сард Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарыг Элчин сайдаар томилох тухай ярьж байсан. Энэ удаа тэдний  нэр  орж ирээгүй нь ямар учиртай вэ?

-Бүгдийг нэг дор  хэлэлцэх боломжгүй учраас цувуулаад  оруулна. Эргэлзээ байгаа бол түүнийгээ тайлах, шалгах, судлах ажлыг хийнэ.

-Ардын нам бүлгийн хурлаараа зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Томилогдохоор яригдсан бүх хүнийг дэмжсэн үү эсвэл?

-Бүлгийн хурлаар дэмжээд гаргалаа. Цаашид аль болох түргэн томилж явуулахыг бодож байна. Зургаан Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьсан.

-ҮХЦ-ийн даргын тухай мэдээллийг Гадаад харилцааны яам авч байгаа юу?

-Бид мэдээллийг цаг алдалгүй авч  байгаа.  Үндсэн хуулийн цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын төрийг төлөөлж яваа төлөөлөгч. Иймд  олон улсын хуулиар  тэр хүнийг саатуулж болохгүй. Тиймээс нөгөө талаас хуулиа хүндлэн  тэр хүнийг явуулсан байгаа. Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь олон улсын хуулиар зохицуулагдана.

-Хэдийгээр хууль нь тийм ч гэлээ ёс суртахуунгүй үйлдэл гаргасан бол огцрох ёстой биз дээ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Өөрөө ирээд тайлбараа өгнө гэсэн байна лээ. Бодит байдлыг тогтоох байх, миний хувьд ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 35 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top