x

З.Энхболд: Ерөнхийлөгч Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй

ЗХЖШ-ын даргын орлогч асан, генерал Б.Баярмагнайгийн цэргийн дүрэмт хувцастай зураг “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартайгаар сошиалд тараад буй. Энэхүү зурагтай холбоотой тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өглөө. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. 

-Б.Баярмагнай генералын зурагтай холбогдуулан тайлбар хэлэхгүй юу?

-Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан.  

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий. 

Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч нар олон бий. Тэр болгон дээр Ерөнхийлөгч тайлбар хийгээд байх боломжгүй. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. Ийм зүйлд хариулт өгч, цаг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа нь туйлын буруу бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Тийм зүйл огт байхгүй. Байх ч ёсгүй. 

МАХН-аас үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ нь ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон байдаг. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй. 

-АМНАТ-ыг хүчингүй болгон цэцийн шийдвэр гарахад Ерөнхийлөгч нөлөөлсөн гэх хардлага бий?

-АМНАТ-ыг хүчингүй болгоход УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Дээр нь Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр авсан мэдээллээр АМНАТ-ын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байдалтай байна. 700 орчим тэрбум төгрөг төсөвт орчихсон. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. Өнгөрсөн жил 700 тэрбум хүрээгүй юм билээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 6 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 8 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 12 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 12 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 15 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 15 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 18 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 24 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 1 цаг 14 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2 цаг 37 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 7 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 3 цаг 9 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 3 цаг 10 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 3 цаг 11 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 3 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 3 цаг 47 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 4 цаг 45 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 6 цаг 53 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 6 цаг 55 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Top