x

“Эдийн засгийн чуулган-2019” авлигаас ангижирсан Гүржийн жишээг хөндлөө

“Монголын Эдийн засгийн чуулган-2019”-ыг “Үндэсний эрх ашиг” уриан дор өчигдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

“Хариуцлагатай Монгол” сэдвээр өрнөсөн эхний хэлэлцүүлэгт гол илтгэгчээр оролцсон эдийн засагч Б.Мөнхсоёл:

-“Өнөөдөр бизнес эрхлэгчид тулгарч буй зүйлээ хэлэлцэж ярилцсаны эцэст зөвлөмж гаргаад төр, засаг буюу шийдвэр гаргагч нарт хүргэх зорилгоор чуулж байна. Тийм учраас өнөөдрийн чуулганы илтгэгч болон хэлэлцүүлэгт оролцогч гол хүмүүс нь  өндөр албан тушаал эрхлээгүй, бодит амьдрал дээр өөрсдийн бизнесээ хийж буй, иргэний нийгмийн хувьд дуу хоолойгоо гаргаж буй хүмүүс байгаа. 

Энэ сэдвийг хөндөх болсон нь өнөөдөр манай улсад хувь хүний түвшинд ч тэр, ААН-ээс эхлээд албан тушаалтны түвшинд хариуцлага алдагдсантай холбоотой. Манай улс олон улсын бизнесийн болон бизнесийн бус бүх жагсаалтад хойшоо байр эзэлж, ухарч байгаа нь хариуцлагагүй явдалтай л холбоотой гэдгийг чуулганаар ярихад хүргэж байна.

Хариуцлагыг ярихдаа түүнийг хэрэгжүүлэх механизмыг хөндөх учиртай гээд хариуцлага тооцохгүй бол манай аль ч түвшинд айж эмээж ичих зүйлгүй болж, үүрэг хариуцлага үүрч хүлээхгүй болж байна. Энэ нь хүмүүс хоорондын харьцаанаас эхлээд эрх барьж буй улстөрийн намууд, УИХ-ын гишүүдэд итгэх итгэл хөрөнгө оруулагчдаас эхлээд хаана хаанаа алдарч, энэ байдал нь улс орны бизнес эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлж байна” гэв.

 

“Барс групп”-ийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар:

-“Бизнесийн индекс уруудаж муудаад байхад манайд ардчилал, төсөв, татвар гээд бүх л юмны тухай яриад буй хэрнээ бизнесийн талаар онцгойлон анхаарч ярихгүй юм.

Уг нь Үндсэн хуулиндаа төр хувийн хэвшлийг хамгаална гээд заасан. Гэтэл байдал дээр эсрэгээр байна. Бид татвараа төлөөд энэ олон зөвшөөрөл бүх юмыг даваад Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлээд явж байхад л бизнест хөндлөнгөөс орж ирээд бизнесийг зүгээр л зогсоож байна” хэмээн шүүмжилж байв.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл:

-“Эдийн засгийн чуулган дээр хариуцлагын талаар хөндөж буйд зарим хүн гайхаж байна. Гэхдээ миний хувьд бол дэмжиж байна. Гүржүүдийг олон оронд авлига авдаг зальтай хүмүүс гэж боддог, тэд ч энэ талаар өөрсдөө хэлж ярьдаг. Гэтэл өнөөдөр энэ улс авлигагүй болсонд тэд өөрсдөө ч гайхаж байгаагаа нуухгүй байна. Авлигаас яаж ангижирав гэхээр хуулиас эхэлж. Тодруулбал, эхлээд 15 мянган албан хаагчийг төрийн албанаасаа халжээ. Өнөөдөр Гүржид шүүх, цагдаа төрөөс хараат бус болж, үүнийгээ хуульчлаад байна” гэсэн жишээг дурдаж “Гэтэл манай улсад бараг бүх зүйл төрөөс хараат, бүр бүлэглэлийн хуваагдалд ороод байна” гэв.  

Чуулганы үеэр МҮХАҮТ, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг эдийн засаг, бизнесийн төлөөлөл болсон 4 ТББ үйл ажиллагаагаараа нэгдэн хамтран ажиллахаар болж Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top