x

Н.Баяртсайхан ба Саарал жагсаалт

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар мөнгөний бодлого хэлэлцэж байх үед нөгөө “гайтай хөөтэй” саарал жагсаалтын асуудал хөндөгдөж, хөөргөн зантай, хүний мууд дуртай юм болохоороо УИХ-ын гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг “яв, зайл” гэж загнасан юм байх. Тэгэхээр нь төв банкны Ерөнхийлөгч манай нөхдийг ичвэл ичиж, гацвал гацахаар нэг үг хэлсэн. Ер нь бол хүчээр ажлыг нь өгүүлж байгаа юм л даа. Гэхдээ нөгөөх нь "Дуугүй үхэхээр дуутай үхнэ ээ. Та нар ч гэсэн хуваалцана шүү" гэж байна.

Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон.  Исландыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон ажилласан. Пакистаныг сааралтад жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэж яригдахад цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Энэ бол Монгол Улс олон улсын тавцанд “мартагдсан” улс болж хувирч байгаагийн илрэл. Монгол Улсын ирээдүйгээс итгэл төрүүлэхүйц зүйл харагдахаа больжээ гэсэн үг.

Монголбанкны ерөнхийлөгч энэ тухай “Үүнээс том дүгнэлт гарч ирнэ. Манай улс гадаад харилцааны хувьд асуудалтай байна гэсэн үг. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэв. Ингээд асуудал төв банкны ерөнхийлөгчийн сандал ширээний асуудлаас халиад явчихлаа. Манайхан харин мэдэж байгаа юм уу, үгүй юу. Тэгээд ч дэлхий мэдэж байгаа зүйлийг одоо ирж хэнээсээ ч нуух юм билээ.

Дэлхий нийтийн биднийг харж байгаа энэ хандлага ерөнхийдөө сүүлийн гурван жилд манай төрийнхний хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж хэлж болно. Хэрвээ тийм биш бол яагаад 2017 онд биш, 2019 оны эцсээр Саарал жагсаалт руу эргэж гулссан байж таарах вэ? "Эндээсээ цаашаа хаа хүртэл унах нь вэ" гээд хараад л байсан хэрэг шүү дээ.

Гэтэл манай дарга нарын өнгөрсөн хугацаанд хийсэн ганц ажил нь уул уурхайтайгаа, хөрөнгө оруулагч нартайгаа хамаг чадлаараа дайтсан. Лицензийг нь хураахыг нь хураагаад, хөөж гаргахыг нь гаргаад, төрд авахыг нь ч аваад УИХ-ын даргын хэлснээр “цэгцрэх шатандаа” явж байгаа. Парламентын спикер нь өөрөө эрээн хувцас өмсч гараад, тагнуул, тусгайгийнхнийг дайчилж аваад хувийн компанийн эзэмшил руу буу тулгаад /мэдээж шүүхийн шийдвэргүйгээр/ дайрч орж байгаа улсад хэн итгэж хөрөнгө мөнгөө оруулах билээ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд нь Японы Засгийн газрын урилгаар эзэн хааны ёслолд оролцоод ирсэн. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн Шинзо Абэгийн хэлсэн ганц үг нь “Танай төсөв, мөнгөний бодлогод нааштай өөрчлөлт гарахгүй бол Японы Засгийн газар цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй ээ” гэсэн байна. Ердөө жилийн өмнө /У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр/ ярилцаж тохиролцсоноосоо буцах болсонд хэн буруутай байж болох вэ? Өөрийнхөө ард түмний хөлсөө урсгаж төлсөн татварын мөнгийг Монголын шороонд авчирч булахыг ямар улсын Ерөнхий сайд хүсэх вэ?

2000 оноос хойш хаа нэг дагаж явсан төрийн айлчлалуудыг хараад байхад манай дарга нарын мөнгө гуйгаагүй улс орон гэж байхгүй. Олон удаа хажуунаас нь хараад ирэхээр сүүл рүүгээ өмнөөс нь нүүр улайж, яс хавтаймаар болдог юм билээ. Хорин жил бадар барьсны эцэст юунд хүрэв дээ. Хээлтэй эхнэр шиг гүзээтэй дарга нар том том жийп уначихсан, төрөөс төрсөн тэрбумтнууд нь төрийнхөө дээр гараад суучихсан, авилга, хээл хахуульд баригдчихсан, хууль ёс уланд гишгэгдчихсэн... Ийм улсад хэн итгэх билээ?

Яс юман дээр Монголд болж байгаа үйл явдал, гарч байгаа мэдээллүүдийг дэлхий маниас түрүүлээд авчихсан байгаа. Энэ дарга нь идлээ, уулаа, тэр дарга нь шоронд орлоо, барилаа. Улс төрийн намууд нь авилгажлаа, улстөрчид нь улсаа тонолоо. Монголын Засгийн газар ямар бодлого явуулж, удирдагчид хаана юу хийж, юуг яаж самарч байгаа тухай мэдээ дэлхийн нөгөө буланд хүрэх нь  Ж.Батзандангийн Баян-Өлгийд хэлсэн үг Улаанбаатарт ирэхээс хурдан болсон цаг. Манайхан л харин хүүхэд нүүрээ дарчихаад би нуугдчихлаа гэж итгэдэг шиг өөрөө өөрсдийгөө хуураад яваа болохоос биш.

Даанч энэ нь явуургүй болсныг дэлхий хүртэл биднээс нэрэлхэж нуухаа болилоо л доо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top