x

"2020 ондоо багтаад "Саарал жагсаалт"-аас гарахаар ажиллаж байна"

Монголбанкнаас "Саарал жагсаалт"-д орох болсон шалтгаан нөхцөл, түүнийг арилгахаар хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "2017 онд APG буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон.

15 сарын хугацаатай уг хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тал бүрт ажилласан бөгөөд уг хүчин чармайлтыг харгалзан хугацааг дахин сунгасан байдаг. Ийнхүү хоёр жилд хийсэн ажлуудынхаа тайланг Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард Австралид болсон ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар танилцуулсан.

Уг хурлаар 40 зөвлөмжөөс 35-ыг хангасан буюу өмнө нь бүдэрсэн 20 зөвлөмжөөс 15-ыг нь ахиулсан, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй байсан бол долоог нь хангаж, дөрвөн ажил хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж "Саарал жагсаалт"-д оруулах шийдвэр гаргасан.

Монгол Улсад дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа. Үүнийг холбогдох төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч ажиллан биелүүлэх ёстой бөгөөд энэ явцдаа бусад хангалттай үнэлэгдсэн ажлуудаа ч орхигдуулж болохгүй.

ФАТФ-ын гишүүн орнуудын зүгээс манай улсыг сүүлийн хоёр жилийн хугацаанд маш үр дүнтэй сайн ажилласныг дурдаад богино хугацаанд хяналтаас буюу "саарал жагсаалт"-аас гарах боломжтойг хэлж байсан. Хамгийн сүүлд Серби улс 15 сарын хугацаанд саарал жагсаалтаас гарсан жишээг дурдаад Монгол Улсад ч ийм боломж байгааг хэлж байгаа. Бидний зүгээс ч 2020 ондоо багтаад "Саарал жагсаалт"-аас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хийж буй ажлуудын тайлангаа тогтмол өгөөд явна. Эхний тайланг 2019 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг 2020 оны хоёрдугаар сард гээд тайлангуудаа өгөөд явна" гэв.

Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөө:

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Хариуцах байгууллага

Шууд хэрэгжилт 3

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагч хяналт шалгалтын давтамж, хүрээг эрсдэлд суурилсан байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх

2021 оны тавдугаар сар

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг  шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд

 

/ ХЗДХЯ: Монголын Нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо

СЯ: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/

СЗХ-ноос МУТСТ үүргийн зөрчилд тохирохуйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээг авах

2021 оны тавдугаар сар

СЗХ болон бусад санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг  шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд

 

/ ХЗДХЯ: Монголын Нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо

СЯ: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/

Шууд хэрэгжилт 7

Илэрсэн эрсдэлтэй холбоотой мөнгө угаах хэргийн мөрдөн шалгах болон прокуророор яллах ажиллагаа идэвхжүүлэх

2021 оны тавдугаар сар

Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

Шууд хэрэгжилт 8

Хилээр мэдүүлээгүй болон буруу мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах, улсын орлого болгох ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлийн арга хэмжээг хэрэглэх

2021 оны нэгдүгээр сар

СЯ: Гаалийн Ерөнхий Газар

Шууд хэрэгжилт 11

Хориг арга хэмжээнээс зайлсхийхээс сэргийлсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын чиглэлээр  авсан арга хэмжээг баталгаажуулах

2020 оны есдүгээр сар

ГХЯ, ТЕГ

Эрх бүхий хяналт шалгалтын байгууллагаас санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хүлээж буй санхүүгийн хориг арга хэмжээг  хэрэгжүүлэх үүрэг, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үүргийн биелэлтийг хянах, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, зөрчилд хариуцлага тооцох

2021 оны тавдугаар сар

ГХЯ, ТЕГ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top