x

Монголбанкны захирал асан Н.Золжаргал, сайд асан Б.Батзориг, дуучин Б.Амархүү нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдын өнөөдөр мэдээлснээр Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны захирал асан албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүдийг прокурор хянаж байна.

Харин Ховд аймгийн байгалийн цогцолбор газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмалыг хууль бусаар олборлож байсан "Өгөөжтэй Өв" ХХК, "Бэлон" ХХК-ийн захирлуудад холбогдох хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт буцаажээ.

Дараах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.  

-УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж асан, Б.Батзориг болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-гийн захирал асан, Монголбанкны захирал асан Н.Золжаргал нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг, 

-Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэн удаа дараагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэрэг,

-Дуучин Б.Амархүүд холбогдох мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн бусдад худалдсан гэх хэрэг,

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгасан Нигер улсын хоёр иргэн бусадтай хамтран аж ахуйн нэгж байгуулах нэрийдлээр бусдаас их хэмжээний евро, доллар залилсан, мөнгө угаасан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Харин С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн, хянагдаж байна гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Баттулгыг шалга. Хүрэлсүх банктай холбоотой шалга жагааг бүгдийг шалга .бүү алагчил
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top