x

Баян-Өлгий аймаг Засаг дарг нарыг гадаадад туршлага судлуулах нэрээр 22 сая төгрөг зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа удирдамжийн дагуу тус аймагт хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.

АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх Зөвлөмжийг 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд Баян-Өлгий аймагт 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн хувьд хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байв. АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна.

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэдэггүй, иргэнд үндэслэл бүхий хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал таслан зогсоогдоогүй байна. Тухайлбал, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн Х-ийн 2019 оны 1 дүгээр сард гаргасан ажилд орох хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй, иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй байна. Уг асуудлыг Ажлын хэсэг нарийвчлан хянан шалгаж байна.

Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, төсвийн мөнгөөр дайлж цайлах явдал үргэлжилсэн хэвээр байв. Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг АТГ-аас өгсөн Зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа аж.

АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтээр нэгдсэн тайлан, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.119)
    Гадаад оронд зугаалж туршлага судлахын оронд зэргэлдээ байгаа УВС, ХОВД аймгаас туршлага судлаасай.Манай мах, сүү,цагаан идээ зардаг хүнсний зах дээр МХЕГазрын шалгалт ирүүлж шалгуулах хэрэгтэй.Шар өвчин эндээс үүдэлтэй шүү.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.117.59)
    Бадeлхан. Гылымхан хоёрт хууль үйлчлэхгүй. Мөнгөтэй хүнд бүүр үйлчлэхгүй . Хуулийнханыг худалдаж авсан гэж томордог...
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top