x

Засгийн газраа хаацайлахын тулд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг золигт гаргах уу?

МАН-ынхан дахиад л будилуулж эхэллээ...

Ердөө гуравхан хоногийн өмнө “Саарал жагсаалтад орсонд бид буруугүй, өмнөх УИХ-ын баталсан Ил тодын хуулиас болсон” гээд сууж байсан нөхөд овоо хараагаа өөр чигт эргүүлжээ. Монгол Улс саарал жагсаалталд орсны хариуцлагыг Санхүүгийн захицуулах хороо, Монголбанкны удирдлагад үүрүүлэхээр болсон байна.

Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нартай уулзаж энэ тухайгаа дуулгасан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Өнөөдөр ямар нэгэн залруулга гараагүйгээс үзвэл хэвлэлийн мэдээ үнэн байсан бололтой.  

Хэрвээ тэднийг буруутгаж байгаа үндэслэл нь бодитой байсан бол заавал өрөөндөө дуудаж уулзаад "наль шал" гэх шаардлага байсан уу? Тэгээд тэр уулзалтынхаа протоколыг засч найруулаад хэвлэлээр гаргах уу? Үгүй л болов уу.

Харин “улс төрийн нөхцөл байдал” онцгүй тийшээ эргэсэн учраас Засгийн газарт тооцох ёстой хариуцлагыг нөгөө хоёрт үүрүүлэх, ингэхдээ энэ асуудлаас болж гомдол гаргахгүй байхыг анхааруулсан мэт л харагдаж байна.

Хэвлэлээр гарсан нь, УИХ-ын дарга Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нартай уулзахдаа “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Монголбанк болон СЗХ-ны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна.

Харин эх сурвалжийн хэлснээр /эдийн засагч Ч.Отгочулуу/ ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан. Тэр эх үүсвэр дотор нь терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болсон гэсэн байна. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, ФАТФ-ийн асуудал бас тусдаа зүйлФАТФ бол терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, зөвлөмж өгөх байгууллага.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж өөрийн амаар “ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 4-өөс бусдыг ньбиелүүлсэн” гэж хэлсэн. Харин тэр дөрвөн зөвлөмж нь,

1-рт, гадаадаас авах ажиллах хүчний асуудал /Хойд солонгос нь өөрөө хоригторсон учраас, Хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэдэг хардлагаар хойд Солонгосоос ажиллах хүч авахаа боль гэдэг шаардлага тавьсан/

2-рт, Эдийн засгийн буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг дээр түргэн шуурхай, ил тод байх ёстой /Хэдийгээр манайд айхтар ноцтой асуудал гараагүй байгаа ч гэсэн/

3-рт, Маш их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого гарсан. /Нэг нь Оросоос, нөгөө нь Хятадаас/ Илрүүлж, барьж байгаа гэдэг ч дахиж тийм үйлдэл гаргахгүй байх талд хууль, санкцийг нь чангалаач гэсэн

4-рт, Терроризмтой тэмцэх хуулийг тодотгох, өөрчлөх. Энэ нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр долоо хоногийн өмнө хийсэн. Харин ФАТФ-ын зөвлөмж нь 2017 онд гарсан.

Өөрөөр хэлбэл, дээрх биелэгдээгүй шаардлага гэгч нь Хууль зүйн яам, Сангийн яам хоёртой шууд холбоотой асуудлууд байгаа. Гэтэл хариуцлагыг харьяалах яамд буюу Засгийн газраас зайлуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрүүлэх гэсэн нь сонгуулийн өмнө улс төрийн тогтворгүй байдал үүсэх /Засгийн газар огцрох/ эрсдлээс сэргийлж, утаа хийсэх чигийг өөрчилж байгаа мэт харагдаж байна.

Ялангуяа Сангийн сайд, Хуульзүйн сайд нарын өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдааны дараа хийсэн мэдэгдлээс үзвэл тэд хариуцлагаас бултахын тулд юу ч хэлэх, хийхээс буцахгүй болсон байна. Ямар үгүйдээ л “Ил тодын хуулиас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан” гээдсууж байх вэ дээ. Гэтэл тэр “сэжигтэй” хуулийнх нь үр дүнд Монголын эдийн засаг 34 их наядаар нэмэгдэж, өмнөхөөсөө 150 хувиар өссөн гэдгийг Хуульзүйн сайд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.  Татвар төлдөггүй, нууцгдмал байсан хөрөнгийг л ил гаргаж, татвартай болгосон хэрэг шүү дээ.

Энэ болгоомжгүй мэдэгдэл нь эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад ирмэгц барьцаа өөрчлөөд, банк санхүүгийн байгууллагууд рүүгээ бурууг чихэхээр шийдсэн байна л даа.

 Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 58 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 31 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 41 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top