x

Саарал манай эх орон

Монгол улс дэлхийд данстай боллоо.

Бид FATF-ийн саарал  дансанд бүртгүүллээ.

 

Гадаад явдлын Яамны меморандум

 

-гадаад фельетоны цоморлиг-

Рөүтерс. (Монгол улс. Улаанбаатар). Монгол улс FATF-ийн саарал жагсаалтад бүртгэгдсэнтэй холбогдогдуулан Засгийн газраас гаргасан тунхаг бичигт “Бид удтал хөөцөлдсний үр дүнд Монгол улсыг “жагсаалаас гаргах” аюулаас аварч үлдлээ” хэмээн өгүүлжээ. Хэрвээ Монгол улс “Саарал жагсаалт”-д амжиж багтаагүй бол “дэлхийн улсуудын жагсаалтаас гарах” байжээ. Ийм учраас орон даяар “Үндэсний саарал өдөр” зохиож, дэлгүүрүүд “Саарал баасан” зарлан, монгол хүний үнийг 20 хүртэл хувиар хямдруулжээ. 

     Уг жагсаалтад Монгол улсыг оруулсныг баталгаажуулсан “Саарал цом”-ыг хүлээн авах ёслолын үеэр Ерөнхий сайд Хүрлэн сүх хэлсэн үгэндээ “Саарал цомоо Саарал ордондоо зална” гэдгээ мэдэгдлээ. Харин Сангийн Яамны сайд Хүрлэн баатар “Ноднин тас хар байсан нүүрсний утаа энэ жил саарал өнгөтэй болсон нь лавтай тэнгэрийн санаа буйзаа” хэмээн тэмдэглэв. Мөн, “шилжин явах” саарал цомын болзлыг гурав дахь удаагаа биелүүлбэл “үүрд хадгалуулах цом” болгон авч үлдэх боломж байгааг онцлов

    “Монгол улсын засаг, төрийн удирдлага дахь хүрлийн орц өндөр” гэж судлаачид хэлдэг. Ерөнхийлөгч Баттулгын нэрийн тулга нь “бат”тодотголтой боловч материал нь тодорхой бус бөгөөд Бат(хүрэл)тулга байж магадгүй гэж ажиглагчид хэлж байна. Харин парламентийн спикер нь модны (Santalum) орцтой гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм.

    Монгол улсын иргэд ч “Саарал цом”-той холбоотой санаа бодлоо илэрхийлсээр байна. Natsagdorj.d@ хаягтай жиргээч твиттер хуудсандаа тавьсан “Шувуун саарал” эсээгээ “Хөх монгол, саарал монгол монгол болов. Юутай саак, юутай фаак(т)” хэмээн төгсгөжээ.

***

Вашингтон мост. (Монгол улс. Улаанбаатар). Монгол улс “Саарал жагсаалт”-нд багтах хугацаандаа төрийн ёслол, хүлээн авалтанд зөвхөн Grey goose буюу “Саарал галуу” хэмээх архи сөгнөх ба гагцхүү “Буурал саарал илжиг нь буруу тийшээ...” хэмээх ардын дуугаар ая барьж байх журам гарсан гэж албаныхан ярьж байна.

     Монгол улс саарал жагсаалтад орсон явдалд баяр хүргэхээр ирсэн Оросын зочид "Один серый, другой белый два весёлых гуся..."(Нэг нь сааралтсан, нөгөө нь цайрцан, наргианы хоёр галуу) гэдэг дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн гэх.

    Засгийн газарт ажилладаг хэсэг эрдэмтэд “Бөртэ чоно нь үнэн хэрэгтээ саарал чоно байсан” гэдгийг нотолсон судалгаа хийснээ толилуулжээ. Зарим нэг эх орончдийн эхнэрээс хөх биш саарал толботой хүүхэд төрж эхэлсэн тухай ч Эрүүлийг хамгаалахын тайланд дурьдсан байна.

***

Нэшнл комьпютерграфик. (Монгол улс. Улаанбаатар). Номхон далайгаас олдсон, газрын зурагт хараахан тэмдэглэгдээгүй арлаас манай сурвалжлагч дорхи мэдээг ирүүллээ. Махчин овгийнхон хэсэг жуулчдлыг олзолсон байна. Овгийн ахлагч расист үзэлтэй бөгөөд олзныхныг ч арьс өнгөөр нь ялгаварлан иддэг юм байна.

Овгийн ахлагч

-Цагаан арьстнуудаар цагаан сарын бууз хийнэ гэхчлэнгээр ангилж байтал хамгийн сүүлд хоёр монголыг авчрав

Овгийн ахлагч тэднийг үзээд шогширч,

-Хээцэс, саарлууд. Борц л хийхээс, хаялтай биш гэжээ.

***

Би Би Чи ньюс. (Монгол улс. Улаанбаатар). ОУВС-ын мэдээллээс үзвэл дэлхийн улс орнуудын үнэт цаас, валютийн хэлц нэршлийг дараах байдлаар шинэчлэн тогтоосон байна. Үүнд: Америк долларыг “Ногоон”, Хятадын Юаныг “Улаан”...Монгол төгрөгийг “Саарал” хэмээн нэрийдсэн байна.

   ДЭМБ-ийн ээлжит чуулганаар хүн төрөлхтнийг арьсны өнгөөр нь Цагаан буюу Европжуу, Хар буюу африкжуу, Шар буюу Монголжуу хэмээн хувааж байсныг өөрчилжээ. Шар арьстныг “Сааралжуу арьстан” гэх болсон байна.

***

Засгийн газрын мэдээлэл (Монгол улс. Улаанбаатар). Монгол улсын төр, засаг “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг ч тогтоосон байна. Мөрдөн байцаагчдийн тогтоосноор, одоогийн засаг төр энэ явдалд зий ч хамаагүй нь нотлогджээ. Эх орноо “Саарал” болгосон явдал нь өмнөх Засгийн газруудын буруугаас болсон байна. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргатай Сайд нарын Зөвлөлийн үед “Саарал шинелиэ тайлаагүй, буурал найз минь хаа байна?” гэдэг дуу зохиогдож, нийтэд түгснээс хойш БНМАУ сааралтаж эхэлжээ. "Ард нийтээрээ "саарал..." өнгийг санагалзсан гэгэлзсэн явдал нь Саарал жагсаалтийг мөрөөсөн дуудсан үзэл суртал болсоон" гэж  уг тайланд дурьдсан байна. Нэр нь ядаж “Дайчин нөхрийн тухай” ч гэх шиг, айн?

       Учир иймээс, Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн гишүүдэд эрүү үүсгээд, АТГ-аас "нэхэн" шалгаж эхэлсэн ба сүнс дууддаг бөө нарыг ажлын хэсэгтээ оруулсан гэх.

              Түүнчлэн Монгол улсын төр, засгаас "Саарал жагсаалтаас гарахын “А”/“Б” төлөвлөгөө гаргаж НҮБ-д хүргүүлжээ. Хөтөлбөр хоёр хэсгээс бүрдэж байна.

Нэгдүгээр: “А” төлөвлөгөө

  • -Саарал ордныг өөр өнгөөр будах.
  • -Улсын наадмаар сааралморь уралдуулахгүй байх.
  • -Бие засах газруудад саарал ус ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх.
  • - “Агуйн нууц” МУСК-ны гол дүр Сааралын нэрийг сольж Буурал болгоод эфирт гаргах
  • -“Саарал шинелиэ тайлаагүй...” гэсэн үгтэй дууг хориотой бүтээлийн жагсаалтад оруулах.
  • -Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийн нэрийг түр сольж “Шувуун цэнхэр” болгон сурах бичигт оруулах... 

Хоёрдугаарт: “Б” төлөвлөгөө

  • -FATF-ийн “хар жагсаалт”-д үсрэн орж “саарал” нэрнээсээ салах.

...эдгээр болно гэжээ.

Б.Цэнддоо /2019.10.21/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 1 цаг 50 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 1 цаг 52 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 1 цаг 56 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 1 цаг 56 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 1 цаг 59 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 1 цаг 59 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 2 цаг 2 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 2 цаг 8 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 2 цаг 58 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 4 цаг 21 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 4 цаг 22 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 51 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 4 цаг 53 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 4 цаг 54 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 4 цаг 55 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 5 цаг 22 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 5 цаг 31 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 6 цаг 29 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 8 цаг 37 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 8 цаг 39 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Top