x

Ц.Нямдорж: Ил тодын хууль батлагдсан нь Саарал жагсаалтад орох шалтгаан болсон

Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтад Монгол Улс орсон асуудлаар холбогдох албан тушаалтнууд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Бүлгийн хуралдааны дараа уг асуудлаар товч мэдээлэл өглөө.  

"ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛРАХГҮЙ"

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Монголбанк өөрийн вэб хуудсандаа мэдэгдэл гаргасан байгаа. Уг мэдэгдэлтэй холбогдуулан товч тайлбар хийе. 

ФАТФ-ын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан. Харин аравдугаар сарын 18-нд өмнө нь хяналтад оруулснаа албан ёсоор зарласан юм. Хяналт бол 2017 оноос явагдаж байгаа. ФАТФ-аас үндсэндээ дөрвөн шаардлага тавьсан. Тус байгууллага нь өөрийн гишүүн орнуудад хүргүүлсэн мэдэгдэлдээ Монгол Улс хяналтад орсон, гэхдээ аливаа нэг хориг авахыг гишүүн улсуудаас шаардахгүй гэсэн. 

Ийм учраас олон нийтийн яриад байгаачлан картын болон олон улсын төлбөр тооцоо зогсох вий гэсэн болгоомжлол үндэслэлгүй.  
Мөн ханшан дээр дарамт учрахгүй, төгрөгийн ханш сулрахгүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа хийдэг учраас эрэлт, нийлүүлэлт нь хэвийн байгаа. 

"ЭНЭ БОЛ ИЛ ТОДЫН ХУУЛЬ БАТАЛСНЫ ҮР ДҮН" 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-Энэ асуудлыг улс төржүүлэх явдал байгаа учраас тайлбар хэлье. 2016 онд 2013-2016 оны хоорондох сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тухайн үед буюу 2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. 

Ил тодын хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирж нэг буцсан. Дараа нь тухайн оныхоо наадмын үеэр Ил тодын хууль, Өршөөлийн хууль хамт батлагдсан. Ингэж хууль гаргаж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Үнэлгээ хийгээд 40 зөвлөмж өгсний 4-5-аас бусдыг нь биелүүлсэн. 

Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсын эрчимтэй хяналтад байлгахаа зогсоож өргөтгөсөн хяналтад байлгах төлөвт орууллаа гэсэн байсан. Хяналтын зэрэглэл жаахан зөөлөрч байна гэсэн үг. Энэ бол 2013-2016 оны хоорондох үйл явдлын үр дүн.  

4-5 асуудал гээд байгаа дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гэдэг хуультай холбоотой хоёр асуудал бий. Энэ хоёроос Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа. Энэ арваннэгдүгээр сард гадаадаас манайд ирж ажиллаж байгаа 2,000-аад хүний асуудал шийдэгдэнэ. ФАТФ-аас тавьж байгаа дөрвөн шаардлагын хоёр нь үндсэндээ шийдэгдэнэ. 

Хөрөнгө хураах асуудлыг хуулийн байгууллага шалгаад, гэм буруутай гэдгийг нь шүүх нотолж чадах юм бол хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг.

"БУРУУ БОДЛОГО, БУРУУ ҮЙЛДЭЛ МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛСАН"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс Саарал жагсаалтад орсон. Юунаас болоод оров гэдэг асуудал яригдаж байна. Ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан. Хамгийн гол нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх ажил нэлээд хийсэн. Валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Өртэй байсан бол Ирээдүын өв санд 363 тэрбум төгрөг хуримтлагдсан. 2018 онд төсөв ашигтай. 2019 онд төсвийн орлого давж биелэх горьдлоготой байна. Эдийн засгийн өсөлт 7.3 хувьтай байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн дархлааг бий болгох гэж ажилласны үр дүн. 

Саарал жагсаалтын улмаас ямар нэг хориг тавигдаагүй учир сандраал, ханш хөөргөөд байх шаардлага байхгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дөрвөн бонд арилжаалагдаж байгаа. Үнэ ханш дээр өөрчлөлт ороогүй байна.

"ӨНӨӨДРӨӨС ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ТОГТВОРЖИЖ БАЙНА" 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Санхүүгийн зохицуулах хорооны хувьд банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй байгууллага бий. Эдгээрээс 50 гаруй нь валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

СЗХ-ноос өнгөрсөн өдрүүдэд “Найман шарга” валют арилжааны зах дээрх ханшийн хэлбэлзлийг судалж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээд ханшийн хэлбэлзэл бага зэрэг байсан. Өнөөдрөөс байдлаар 2,700-гаас доошоо ороод, хэлбэлзэл тогтворжих байдалтай байна гэдэг судалгааг гаргасан. 

Манай улсын хувьд 2013-2016 оны хооронд ФАТФ-аас авсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг 2017 онд төдийлөн сайн биш гэж үнэлж байсан бол 2019 оны үнэлгээгээр хурдацтой дэвшил гарсан улсуудын жагсаалтад орсон.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.161.4)
    MAN uursdiiguu umuuruh ni saihan yumaa.Il todiin huuli urshuuliin huuli yu ni buruu gej tsagaa olsom zuv yum bish uu.Uuniig ug ni urgeljluulen changatgah baisan Ta nar chadaagui ergej butssan tsagaa oloogui shiidverees bolson.Bie ee umuuruhuus uursduusuu hai chadajgui l dee.Zuuntenii aranshin ...
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 58 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 31 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 42 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top