x

Б.Найдалаа: Саарал жагсаалтаас гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа Баасан гаригт албан ёсоор зарласан. 

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас мэдээлэл хийж, хэрхэн саарал жагсаалтаас гарах шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд: 

-“Саарал жагсаалтад багтсан улсуудыг харвал ихэнх нь дотооддоо шашны мөргөлдөөнтэй, иргэний дайнтай, офшор бүсийн орнууд байдаг. Дэлхийн 200 гаруй улсын сүүлээсээ 10-20 байрт жагсаж байгаа, засаглал нь хямарсан, эдийн засаг нь ил тод биш улсуудын түвшинд манай улс орлоо. Тухайн хуралд оролцсон бүх улс Монгол Улсыг дуу нэгтэйгээр саарал жагсаалтад оруулсан нь анхаарал татаж байна” гэлээ.

Түүнчлэн гарах үр дагаврын тухайд гадаад гүйлгээний шимтгэл өсөж, хугацаа удаашрах, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, гадны хөрөнгө оруулалтыг огцом буурах, цаашлаад төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлж, Монгол хүний худалдан авах чадвар буурах зэрэг эрсдэл байгааг хэллээ. 

Харин саарал жагсаалтад орсон шалтгааныг

-Авлига, албан тушаалын ноцтой хэргүүд шүүхийн шатанд очоод шийдэгддэггүй. Үүний ард мөнгө угаах, авлигын үндэс байна гэж олон улс үзэж байна.

-Монгол Улс 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, 34 гаруй их наядтай тэнцэх хэмжээний хууль бус мөнгийг хуулийн дагуу болгож өршөөсөн. 

-Хойд Солонгос улстай манай улс харилцаа тогтоон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд нь зэвсэг нийлүүлсэн. Мөн олон тооны ажилчдын оруулж ирж хөдөлмөр эрхлүүлж байсан. Түүний тодорхой хэсэг нь цөмийн зэвсгийг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан гэж олон улс харж байгаа хэмээн тайлбарлав.

Тиймээс дээрхийг арилгахыг тулд Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарт хүргүүлж байгаа аж. 

Үүнд:

  1. ЖДҮ, 60.0 тэрбум, Үнэ тогтворжуулах хетөлбөр, Засгийн газрын бонд, Хөгжлийн банк, Концесс зэрэг томоохон албан тушаалын хулгай, гэмт хэргүүдийг яараптай таслан шийдвэрлэх чиглэлээр прокурор, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна.
  2. Арилжааны банкуудад зохих хяналт тавьж ажиллаагүй Монголбанкны удирдлага болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.
  3. Мөнгө угаах, терроризмтай тэмцэх зөвлөлийн дарга, хууль зүйн сайд Ц.Нямдоржийн ажлын хариуцлагагүй байдал, томоохон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох замаар ял завших бололцоо олгосон зэрэг үйлдэлд хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна гэжээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа:

-Саарал жагсаалт бол орж л байдаг, гарч л байдаг зүйл биш. Зүйрлэбэл, саарал жагсаалтад орох нь шоронд орж байна гэсэн үг. Үүнээс гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно. 

 

Эдийн засагч Б.Мөнхсоёл:

-Саарал жагсаалтад орсон нь шийдвэр гаргах түвшнийхэн хэрхэн ажиллаж буйд тавьж байгаа дүн. Гол шалтгааны нэг нь авлига. Үүнийг зөвхөн дээр байгаа хүмүүсийн хооронд болдог зүйл гэж бодож байж магадгүй. Гэтэл үгүй. Цалингийн өсөлт, барааны үнийн бууралтаар таны гар дээр ирэх байсан мөнгө авлигад зориулагдаж байна гэсэн үг. Энэ нь бидэнд шууд хамаатай. Хэрэв авлига байдаггүй бол ажилгүй байгаа 10 хүний тав нь ажилтай байх байлаа. 

Түүнчлэн саарал жагсаалтад орсны үр дагаварт ханшийн савлагаа үүсэж байна. Ердөө хэдхэн хоноход 10-20 төгрөгөөр валютын ханш савласан. Олон улсын зах зээл дээр босгосон өрөө манай улс 2021 онд төлнө.

Гэвч тэр хэмжээний мөнгийг бид төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл, ханшийн савлагаанаас үүдэн бид төлөх өр үнэд орж байна. Тэр бүх мөнгө төсвөөс гарна. Төсөв нь бидний цалин, аж ахуйн нэгжийн татвараас бүрдэж байгаа. Арай багаар төлөх байсан өрөө илүү үнэтэйгээр төлөх гэж байна. Ингэснээр цалин тэтгэвэр нэмж магадгүй байсан мөнгөө зээлээ төлөхөд зарцуулна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 53 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 15 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top