x

Эмгэнэл

                                         Лхамжавын ЦЭРЭН-ОЧИР /1950-2019 он/

Монгол Улсад ардчилал бий болох цагаас шударга үнэний дуу хоолой болж ирсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Лхамжавын Цэрэн-Очир 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Л.Цэрэн-Очир нь 1950 онд Архангай аймгийн Их тамир суманд төрж, 1962  онд Улаанбаатар хотноо  Нийслэлийн арван жилийн 12-р дунд сургуулийг төгсч, МУИС-ийн  физик математикийн факультетийн физикийн  ангид суралцсан. Улмаар ардын цэргийн  албанд дайчлагдан хугацаат цэргийн  албан хаагч, байлдагч, бага дарга, 1971 оноос офицерийн албан тушаалд дэвшин томилогдож, идэр  залуухан насандаа  ажил хөдөлмөрийнхөө гарааг эх орноо батлан хамгаалах үйлсэд зориулсан билээ. Л.Цэрэн-Очир нь Ардын армийн батольон, дивизионд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1989 онд  “Алаг морьт” хэмээх домогт жанжин Л.Дандар баатрын нэрэмжит  Зүүнбаянгийн мотобуудлагын дивизийн улс төрийн хэлтэст ХЗЭ-ийн байгууллагын дарга, шугам байлдааны болон барилга, засвар үйлчилгээ, “Иргэнийн хамгаалалт”,”Батлан хамгаалах яам жанжин штабын” анги салбаруудад соёл олон түмний  зааварлагч зэрэг албан тушаалд 22 жил  нэр төртэй  албаа хаажээ.

Л.Цэрэн-Очир нь Монгол Улсад ардчилал бий болсон 1990 оноос эхлэн чөлөөт сэтгүүлчийн нэн бэрхшээлтэй, үнэний төлөөх сорилттой цаг хором бүрт нүүр тулан учирдаг “Эрэн сурвалжлагч”-ийн ажил хөдөлмөрт биеэ зориулж, нийт 30 шахам жилийн турш ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Тэрээр 1990 оноос эхлэн ардчилсан хөдөлгөөний үйл хэрэгт идэвхтэй  оролцож, МоАХ-нд гишүүнээр элссэн байдаг. Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1993 оноос “Ил товчоо” сонинд сурвалжлагч, “Ардчилал” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Өнөөдрийн тойм” сониныг үүсгэн санаачлагч, ерөнхий эрхлэгч, 2013 онд  МҮОНР-ийн захирал, 2015 онд Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанд зөвлөх, 2018 оноос “Ардчилал таймс” өдөр тутмын сонины зөвлөхөөр тус тус үр бүтээлтэй ажиллаж байв. Л.Цэрэн-Очир нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн  эвлэлийн гишүүн, Парламентын   сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байв. Төр, нийгмийн зүтгэлтэн, Л.Цэрэн-Очирын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж төрийн “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнаж, үргэлж шинийг эрэлхийлдэг, ардчилал, шударга ёс, эрх, эрх чөлөөний төлөө цаг ямагт тууштай тэмцэгч хэмээн үнэлсэн байдаг.

Л.Цэрэн-Очир нь эх орон, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө “Ардчиллын дууч” байж ирсэн ба ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх, ардчиллын төлөө амь нас, ажил хөдөлмөрөө зориулсан журмын нөхдийнхөө ариун үйлсийг сурталчлах  үйлсэд бүхий л амьдралаа зориулсан ардчиллын ахмад сэтгүүлчдийн нэг юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лхамжавын Цэрэн-Очирын хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

АРДЧИЛСАН НАМ

A         МонгМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 57 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 41 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top