x

“Ёс зүй”-гээ хэлэлцүүлэх таван гишүүн Дэд хорооны хуралд ирсэнгүй

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд өнөөдөр анх удаа хуралдлаа. Өмнөх парламентуудын үед тус дэд хорооны хуралдаж байсан статистикийг харвал, 1996-2000 онд 10-аад удаа, 2000-2004 онд нэг удаа, 2004-2008 онд хоёр удаа, 2008-2012 онд гурван удаа, 2012-2016 онд хоёр удаа тус тус хуралдаж байжээ. Тэр бүр хуралдаад байдаггүй Дэд хорооны ирц энэ удаад арай гэж бүрдсэн боловч нэр заагдсан, ёс зүйгээ хэлэлцүүлэх гишүүдийн хэн нь ч хуралдаанд оролцсонгүй.  

Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудал болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой эсэхийг хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, Ө.Энхтүвшин хуралдаанд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй, М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны хурал даргалж байсан учир оролцоогүй байна.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд Ёс зүйн дэд хороонд албан бичгээр ханджээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь тус байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. Энэ дагуу тус Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалж байгаад УИХ-ын даргад нэр цохон дуудагдаж байсан. Тэрбээр мөн л энэ үйлдлийнхээ талаар ямар нэгэн тайлбарыг Ёс зүйн дэд хороонд өгөөгүй аж. 

Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүдийн олонхын саналаар Б.Пүрэвдорж, Ө.Энхтүвшин нарыг өөрсдийг нь байлцуулж, холбогдох асуудлыг нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас хойшлууллаа. 

Үүний дараа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүний асуудлыг нухацтай ярилцав. “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас тус дэд хороонд нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн тул энэ асуудлыг шалгана уу гэсэн хүсэлт ирүүлжээ. 

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр гурван гишүүний хоёр нь тайлбараа хүргүүлсэн байна. Мөн дэд хорооны гишүүн Д.Сарангэрэлийн хэлснээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат.

-"ХОМ угаасаа ил байдаг зүйл. Энд нуугаад байх зүйл байхгүй. Энэ гурван гишүүнийг шалгах гэдэг үгийг яаж ойлгох вэ. Бидэнд энэ хүмүүсийг шалгах эрх байхгүй. Энэ хөдөлгөөнийхөн АТГ-т хандаж үүнийг шалгуулах нь зүйтэй санагдаж байна. Дэд хорооноос ажлын хэсэг байгуулаад энэ гурван гишүүнээс амаар юм уу бичгээр тайлбарыг нь авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүнд рүү үндэслэлгүй халдах хаалгыг Ёс зүйн дэд хороо нээх ёсгүй. Би ийм зүйлд оролцохгүй” гэв. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд “Төрийн бус байгууллагаас гишүүдийн ХОМ-тэй холбоотой шалгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгөх юм бол Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж тухайн байгууллагад нь хариу өг гэсэн бичиг л өгнө. Тиймээс гурван гишүүний гаргасан тайлбарыг дэд хороон дээрээ авч үзээд эргэлзээтэй зүйл байвал АТГ-т хандаж болох юм. Хэрэв асуудалгүй бол хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзлээ гээд хааж болно” гэлээ. 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүйн дэд хорооны гишүүдийн саналаар хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэгдээд буй М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж тогтов.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top