x

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналыг ХҮН-аас гаргалаа

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах санал болон Ерөнхийлөгчийг үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-“Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) нь парламентийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүр илэрхийлсээр ирсэн.

Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна.

Ийм нөхцөл байдал үүсэн тул ХҮНам Монгол Улсад парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Үүнд,  

  1. УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах
  2. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх
  3. Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох

Бид монгол түмний 1990 онд хийсэн сонголт, 1992 онд үүнийгээ үндсэн хуулиараа баталгаажуулсан парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, үүний эсрэг санаатай болон санаандгүй байдлаар хийж байгаа аливаа үйлдэл, этгээдтэй хатуу тэмцэж, шаардагдах бүх арга хэмжээг авч ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэв.

Уг саналуудыг УИХ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийнхэнд болон УИХ-ын дарга Занданшатарт албан бичгээр хүргүүлжээ.

Мөн ХҮН-ын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.  

Энэ талаар “Үндсэн хуулийн цэцэд хандсан гомдлын дагуу маргаан үүсгэх эсэх шийдвэр нь 14 хоног байдгийг УИХ-ын тамгын газраас тодорхой баримт материалыг татаж авах шаардлагатай байгаа учир 30 хоног болгон сунгасан.

Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа ба Ерөнхийлөгчийг тангаргаасаа няцсан эсэхийг тогтоолгохоор хууль ёсны бүх арга хэмжээг авч ажиллана.

Мөн  одоогийн батлагдаад буй төсөлд орсон хортой хоёр заалт байна. Нэгт, улс төрийн намын гишүүнчлэлийг сонгуулийн насны иргэдийн нэг хувь байхаар зохицуулсан төслийн саналаа авах хэрэгтэй. Хоёрдугаарт, стратегийн ордын баялгийн дийлэнхийг нь ард түмэн  хүртэнэ гэх зохицуулалтаа тодорхой болгох саналыг давхар оруулж байна" гэж хуульч Д.Үүрцайх хэлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 47 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 55 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 23 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 36 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top