x

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?

Манайд ажиллаж байгаад буцсан гадаадын ЭСЯ-ны нэг нөхрөөс манай нэг хүн асуусан байна. Монгол Улсын ирээдүйг та ямраар төсөөлж байна аа? гэж. Гэтэл тэр хүн “Их л хэцүү төсөөлөгдөж байна даа” гэсэн байна. Яагаад вэ, гэж үү?

Яагаад гэвэл танай орны улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй болсоон гэсэн байна. Урьд нь бас таамаглаж болохоор байж л дээ. Хаа хүртэл унах хийгээд хэдийнээс хэрхэн сэргэж чадахаар байна вэ гэдгийг. Харин сүүлийн гурван жилийн туршид Монголын улс төрд өрнөсөн үйл явцууд Монгол Улсын ирээдүйг зураглан харах боломжгүй болгосон байна.

Тухайлбал, дээрх этгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдсоны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр ороод “Танай Засгийн газартай бид ийм ийм хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, одоо энэ шатандаа явна аа. Цаашид бас ийм тийм ажил хийхээр төлөвлөөд байгаа” гэсэн байгаа юм.

Гэтэл манай хүн “Өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээ манай Засгийн газарт хамаагүй” гээд хөөж гаргасан байна. Их л сэтгэл дундуур буцсан байх. Бас л овоо зүрх зориг шүү. Цаадах нь манайд Засгийн газрынхаа шугамаар нэлээдгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихсэн, олон жилийн харилцаатай донор орнуудын нэгийг төлөөлж суугаа хүн шүү дээ.

Харин Л.Оюун-Эрдэнэ бол эрх барьж байгаа намыг төлөөлж Засгийн газарт багтсан хүн. Түүнээс биш У.Хүрэлсүхийн ч юм уу, эсвэл өөрөө өөрийнхөө төлөөлөгч биш. Нэг нам дотор байгаа нөхдүүд ингэж бие биенийхээ бодлогыг үгүйсгэж, өмнө хийсэн ажлаа нурааж, унагаж байгаа юм чинь сонгуулийн дараа Засгийн эрх өөр намд шилжвэл бие биенээ буудах нь ээ.

2016 оны сонгуулийн дараа МАН засгийн эрх аваад АН-ын өмнөх дөрвөн жилд хийсэн бүх шилжилт, шинэчлэлтийг буцааж хуучин байранд нь эргүүлж тавьсан. Хуулийн шинэчлэлтийг ухраасан, арай гэж хөл дээрээ тэнцэж эхэлж байсан ЖДҮ-үүдийн зээлийг тоносон, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бүтээн байгуулалтын бүх ажлыг царцааж, зогсоосон. Сонгуулийн жил эхлэнгүүт эргээд бүгдийг нь сэргээх тухай ярьж байна. Ирэх оны төсвийг 2 их наяд илүү төгрөгийн алдагдалтай /2016-2019 оны төсвийн алдагдал нийт дүнгээрээ 11 их наядаас давсан/ оруулж ирсэн нь ирэх сонгуулийнхаа мөнгийг шингээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Зөвхөн 2016 оны сонгуулийн дараа Засгийн эрх аваад төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг 4 их наяд 180 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг юм байна. Энэ хэмжээний мөнгийг бид ирээдүйн орлогоосоо зээлдэж хэрэглэсэн гэсэн үг. Үүнээс илүүгээр яаж хорлох билээ.

Эдийн засгаа ингэж дампууруулахаас гадна улс төр нь түүнээс ч илүү дампуу болж байна. Парламентад суугаа 75 гишүүнийх нь /Хэнтийд нөхөн сонгууль зарлаад 15 сар болж байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага эрх баригч намын зараалаар нөхөн сонгуулийг зогсоосон гэгдэж байгаа/ 40 нь ЖДҮ гэмт хэрэгтэй. Хуулийн байгууллага энэ хэргийг жил шахам шалгаад дуусгаж чадаагүй. Сүүлийн 10 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад бантан болгочихлоо.

Арай гэж төлөвшиж эхэлж байсан шүүхийнхээ тогтолцоог нураагаад Засгийн газрын байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргачихлаа. Уул уурхайн томоохон ордуудаа шүүхийн шийдвэргүйгээр төрийн мэдэлд хураагаад авчихсан. Хүний эрх болоод өмчийн эрх гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа хумхын тоос болчихлоо. /У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр одоо орон гэрийг чинь талаад ачаад явлаа ч "байг" гэж хэлэх хүнгүй болсон/ Сүүлийн 27 жилд төрийн оролцоотой эргэлтэд оруулсан ганц том төсөл болох Оюутолгойгоо ад үзсээр байгаад хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод авлаа. Одоо тэрнийх нь хувьцаа чихрийн цаасны үнэгүй болж, худалдаж авах хүнгүй болсон байхад ямар амаараа “гадаадын хөрөнгө оруулалт” ярих билээ.

Гэх мэтчилэн гадаад талдаа ч, дотооддоо ч нэр хүндээ нэг мөсөн барсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр 2020-2024 оны “үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө” хэлэлцсэн нь жинхэнээсээ элэг доог болов. /эсвэл биднээр элэг доог хийж байгаа байх/ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд, Чойбалсан, Эрдэнэтэд, Тавантолгойдөөр бас 10 аймгийн төвд дулааны станц барихаас өгсүүлээд монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэх амлалт хүртэл явж байна. Арай л эрт “цоорч” байна бус уу, сонгууль болоход дахиад есөн сар дутуу байна, Ерөнхий сайд аа!   

Хэрвээ Монгол Улсын ирэх дөрвөн жилийн амьдралыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар шийднэ гэж байгаа бол, иймэрхүү маягтайгаар дахиад дөрвөн жил засаглана гэвэл энэ улсад хүн байтугай нохой ч үлдэхээ болих нь байна. Түүнийхээ оронд үлдсэн есөн сард юу хийж, ямар үр дүнтэйгээр дараачийн Засгийн газартаа хүлээлгэж өгөх вэ? гэдгээ яривал арай илүү бодитой бөгөөд шударга зүйл болно. Эсвэл ирэх зургадугаар сард болох ээлжит бус сонгуулиа ч гэсэн болиод Засгийн газрынхаа бүрэн эрхийг дахиад дөрвөн жилээр сунгачих юм уу?

Б.ЗАЯА

 

 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top