x

Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай болно

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын  15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. 

Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан.

Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын  сайд танилцуулгадаа дурдсан.

Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт  нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байхыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, цаашлаад мэргэжлийн яам болгон өргөжүүлэх, гадаргын усыг хамгаалах тодорхой судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, энэ чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, Монгол Улсын гадаргын усны нөөцийн талаарх судалгааны талаар тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн.  324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэд сав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа.

Ингээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, оло нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 23 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 30 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 34 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 40 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 43 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 47 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 49 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 53 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 57 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 0 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 47 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 19 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top