x

Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлалын төгсгөлд нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй.

Тиймээс шинэ тутам баригдсан хэдий ч Ази тив, улмаар дэлхийд танигдаад буй тус улсын томоохон театр музейн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэднийг өөрийн оронд урьж туршлага солилцох, хамтран ажиллах талаар ярилцлаа.

“Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв азид хамгийн томд тооцогддог аж. Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв, загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоногложээ.

Нийт 64.000мкв талбайтай,1500 суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог аж. Тус барилгыг 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жил зургаан сарын хугацаанд барьсан бөгөөд Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үздэг аж.

БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд мөн л Төв ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Музейн дизайныг БНСУ-ын “Design to be Art” компани, санхүүжилтийг Казакстаны “КазМунайГаз” хийжээ.

Нийт 74.000 мкв талбайтай, 9 давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас “Иссыкийн алтан хүн” алдарт археологийн олдвор багтдаг аж. Музейд орчин үеийн технологийн дэвшлийг бүрэн ашиглаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 59 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 32 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 43 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top