x

Н.Энхбаяр эргэж ирлээ

УИХ-д нэг ч суудалгүй МАХН /сонгогдсон ганц гишүүн О.Баасанхүүгээ “нэр хүнд унагасан” хэргээр намаасаа хассан/ ирэх сонгуулийнхаа тугийг атгачихлаа. “Өрх бүрт орон сууц” амласан МАХН-ын байрны гадаа өнгөрөгч баасан гаригт үнэгүй орон сууц авах гэсэн хэдэн мянган хүн дугаарлав. Нэрсээ бүртгүүлсэн хүмүүсийн тоо арван мянга хүрсэн тухай зохион байгуулагчид нь хэллээ. Гишүүн асан З.Баянсэлэнгэ “Ирэх жилийн өдийд гэхэд 50 мянган өрхийг орон сууцаар хангана” гэв. Нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэг хуулийн хугацаа энэ тэр ч хаачлаа. Бүгд “нохойн баас” болж байгаа юм байна. Сонгогчийн  санал түүхэндээ анх удаа “хоёр өрөө байрны” үнэд хүрлээ.

Уг нь бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгах ёстой. 16 хоногийн дотор ямар юмных нь сурталчилгаа байх вэ дээ, хууль бичнэ ч гэж бас хутгачиж чадаж байгаа юм. АН-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөрийнхөө намд зориулж ийм хууль батлуулаад эсрэгээрээ МАН-ыг ялуулсан билээ. Эрх барьж байгаа намын өөртөө тустай гэж хийсэн болгон эргээд өөрийг нь ороодог гэдэг.

Уг нь анх МАН “Төрийн албан хаагчийн 4000 орон сууц” гэдэг хөтөлбөр гаргаж ирж, АН түүнийг нь “100 мянган орон сууц” болгон төгөлдөржүүлсэн билээ. Гэвч өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа МАН хөтөлбөрийг санхүүжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулж хаяад ипотекийн зээлийг зогсоосон. Энэ хугацаанд 180 мянган айл өрх шинээр орон сууцанд орсон байдаг юм. Одоо 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Дахиад арван жил өнгөрөхөд энэ 200 мянгыг ч гэсэн орон сууцанд хамруулчих боломж байлаа. Гэвч тэгсэнгүй.

Дэлхий 50 жилийн өмнө шахмал түлшнээс татгалзсан байхад манай дарга нар өнөөдөр бидэнд “сайжруулсан түлшийг хэрхэн түлэх” талаар хичээл зааж байна. Үнэ дүн нь нэлээд хэдэн хүний амиар хэмжигдэх бололтой. Түлшээ тараачихаад дараа нь зуухаа тоолно гэдэг манайхны л санаанд бууж болох мэргэн ухаан юм даа. Угаартаад үхчихээр нь “Уг нь сайн түлш юм байгаа юм. Яаж түлдгийг нь мэддэггүй юм уу” гээд гараад явцгаасан.”Өө, зуухандаа л байсан байна штээ” гээд орж ирэх жишээтэй.

Ийм эрүүл согтуу хүмүүсийн дунд хэн илүү галзуурсан нь хожихоор харагдаж байх шиг байна л даа. Тэгээд эксийн экс Ерөнхийлөгч маань өрх бүрт үнэгүй орон сууц өгнө гэж амлав. “Хаана байна, тэр мөнгө чинь?” гэсэн чинь “Баячуудаасаа булаагаад ядуустаа өгнө” гэв. Үлгэр үнэн байх нь чухал биш, сонсголонтой байх нь чухал гэдэг байх аа.

Яг үнэндээ МАХН гэдэг нам, Н.Энхбаяр гэдэг хүн хэний ямар мөнгөөр 200 мянган айлын орон сууц барих гэж байгааг цаг дээрээ хүрвэл асууж шалгаах хүн тун цөөн. “Үнэгүй” гэвэл “авъя” гэх нь л олон. Ядуу хүнд буруу байхгүй. Харин тэднийг тийм болтол нь ядууруулсан, хамгийн гол нь ядуу сэтгэлгээтэй болгосон улстөрчдийн, улс төрийн намуудын алдаа. Н.Энхбаяр яах вэ, олз хайсан нэг панзчин л байгаа биз. 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүст хоёр өрөө байр санал болгох юу нь буруу гэж. Тэрэндээ хүрвэл МАН яагаад  санал худалдаж авдаг, МАХН яагаад болдоггүй юм бэ гэсэн асуулт тавьж бас болно. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн эргээд “бурхангүй газрын бумба” болчихлоо.

Хэрэвзээ өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам нь нам шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байсан бол Н.Энхбаяр гэдэг хүнээс ийм их зориг гарах байсан болов уу? Эрх барьж байгаа намын дарга нь /гудамжны дээрэмчин биш шүү дээ/ эдийн засгийн гол тэжээгч болсон уул уурхайгаа тоноод, хувийн өмчийг дээрэмдээд, нийгэмчлээд  эхлээгүй бол, сөрөг намынхан нь хошуугаа цавиндаа шургуулчихаад чимээ чагнаж хэвтээгүй бол гудамжинд яваа МАХН-ын дарга “Зайсангийнхныг хөөж гаргаад байрыг нь та нарт өгнө” гэж гэгээн цагаан өдрөөр хашгирах байсан уу?

Юу тарина, түүнийгээ хураана гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.105.12)
    Энхбаяр ялаад гараад ирвэл үүнийг хөнгөхөөн хийчихнэ. Гол нь гадна дотны баячуулын хүчинд тулгуурлаад л хийчэх хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • Z (66.181.190.189)
    Orovdoltei zarim mongolchuud mini setgetsiin ovchtei vumuu hoorhii doo chaavaas
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 5 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр 10 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top