x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстанд айлчлахдаа "урвасан хулгайтай" уулзсан уу?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан нэгэн зураг олны нийтийн хэлэлцүүлгийн гол бай болоод байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт /10-12-нд/ Казакстан улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ УИХ-ын гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Жекейтэй хамт татуулсан зураг олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Х.Жекей нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож /2008-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга/, 2005-2008 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнийг Бригадын генерал цолоор шагнаж байв.

Гишүүн асан 2012 оны сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буюу 2013 оны зургадугаар сард Монгол Улсын хилээр гараад эргэж ирээгүй тухай тэр үед Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан /сүүлд “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар” болгож нэрийг нь өөрчилсөн/, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн байв.

Мөн түүнийг оргон зайлах үедээ “Хил хамгаалах ерөнхий газрыг тэргүүлж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан” хэрэгт сэжиглэн шалгаж байсан, хуулийн байгууллагаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Х.Жекей нь хамгийн сүүлд улсын хилээр гарахдаа ганцаараа явсан бөгөөд оргон зайлсных нь дараа хуулийнхан гэрийнх нь хаягаар очиход эхнэр нь гэр бүлийнхээ нэр дээр байсан өмч хөрөнгийг зараад хилээр гараад явчихсан байж.

Хожим түүнийг Казакстаны Хилийн тагнуулын албан тушаалд дээгүүр албан тушаал хашиж байгаа тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд Х. Баттулга  Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг Монгол Улсын иргэншлээс хасч, 2018 оны гуравдугаар сард Бригадын генерал цолыг нь хураажээ.

Бригадын генерал цолоо хураалгасныхаа дараа Х.Жекей монголчуудад хандан захирал бичсэн нь 2018 оны тавдугаар сард нийтлэгдсэн байна. Тэнд,

 “Эрхэм хүндэт ахан дүүс ээ, мэргэжил нэгт андууд аа! Хамтран зүтгэж явсан нөхөд өө! Та нарын амар амгаланг айлтгая. Олон хоног эргэцүүлж, тунгаан бодсоны эцэст энэ захидлыг илгээх нь зүйтэй гэж үзлээ.

Миний бие Монгол Улсын төрийг түшилцэж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улсын хилийн халдашгүй хамгаалалтыг сахих хүндтэй үүргийг биелүүлэхэд, өдөр-шөнө, байгаль цаг уурын нөхцлийг үл харгалзан зүтгэж явсаар, Баян-Өлгий аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын эрхэм гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж, улсын хил хязгаарт 39 жил хүндтэй үүрэг биелүүлж яваад "Бригадын генерал" хэмээх цэргийн хүндэт цол хүртэж, эрдмийн зэрэг хамгаалж явсандаа ямагт бахархаж явдаг жирийн нэгэн иргэн билээ.

Миний талаар сүүлийн үед хэвлэл мэдээлэлд гарсан олон гүтгэлгүүдийг тэвчин тэвчин харахад дэндүү хэрээс хэтэрч заримдаа үндэсний доромжлол болж байгаад харамсаж үнэнийг илгээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэвлэл мэдээлэлд гарсан ууж идсэн, хээл хахуулийн болон бусад хэрэгт холбогдон. шалгагдаж байгаад зугтаж явсан гэх мэт гүтгэлгүүд бүгд худал юмаа.

"Тагнуул байсан, эх орноосоо урвасан" гэжээ. Манай нүүлдэлчин ард түмэнд "усыг нь уусан худаг руугаа бүү нулим" гэдгийн адил Монгол Улсаас Казахстанд шилжин суурьшиж амьдарч байгаа олон мянган иргэнээс нэг ч тийм асуудал байхгүй, цаашдаа ч тийм бөлгөө.

Учир нь хоёр улсын хооронд дайсагналцах, үзэл бодол, улс төрийн хувьд зөрчилдөөнтэй асуудал байхгүй юмаа. Миний бие 2013 оны эхэнд цэргийн тэтгэвэр тогтоолгоод одоо Казахстан улсад амьдарч байна. Энэ миний хувийн сонголт. Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөж, хөгжил цэцгэлтэнд нь амжилт хүсье” гэсэн байна.

Гишүүн асан эл захидалдаа “Миний бие Монгол Улсын жирийн нэг иргэн бөгөөд иргэншлээ сольсон нь миний хувийн сонголт” гэсэн байна. Мөн авилга, албан тушаалын болоод үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй, тийм хэрэгт шалгагдаж байгаагүй гэсэн байна.

Гэвч Ерөнхий сайдын Казакстанд хийсэн айлчлалтай зэрэгцэн түүнтэй холбоотой "мөрдөн шалгагдаж байсан, оргон зайлсан" гэх асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Хэрвээ хууль, хяналтын байгууллагууд нь энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхгүй бол "урвасан хулгайн" хэрэг У.Хүрэлсүхийг ч давхар унагаж мэдэхээр болов.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.68.253.34)
    Энэ казакууд миний Монголын шүдний өвчин билээ. Цаашдаа улам л хүндрэх болно доо. Уг нь эднийг ингэж төрийн дээр залж төр түшилцүүлж байж болохгүй юм шүү дээ. Монгол хүнтэй суусан эмэгтэй казакаас гарсан хүүхэд л дээш гарах боломжтой бусад нь хар бор ажил хийгээд явж байх учиртай. Эднийг давраад байвал Хятад улсад нь хүлээлгэж өгөх хэрэгтэй.
    2022 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.190.99)
    Муу урвагч зайлаа чи
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.181.76)
    хуц
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top