x

НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай шууд ЦАХИМААР харилцдаг болсон

Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбарын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 

Мөн Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.

ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал:

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан  татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурч, татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээ нэвтрүүлсэн гэж үзэж болно.

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан. Нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нэг хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж төлөөд, дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн  учраас зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90% хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө. Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 

Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг бууруулж дөрвөн  жил болгосон, татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болгож нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлд тусгасан.

Мөн татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа гурван тусдаа гүйлгээгээр, гурван тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, нэг удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж  байна.

2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и баримтын систем нэвтрүүлснээр 807,270 татвар төлөгч иргэн уг системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдлаа. НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай 100 хувь цахимаар харилцдаг болсон нь иргэн, татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болсон гэдгийг ТЕГ-ын удирдлагууд хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top