x

Татварын байгууллага "ТОП" татвар төлөгчиддаа талархал илэрхийллээ

Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтыг ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал нээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг том татвар төлөгчдөдөө талархал илэрхийлээд татварын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсгэж байгаа талаар танилцууллаа.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтанд хамруулахгүй, татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг 24 сар болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байсныг 4 жил болгосон зэрэг татвар төлөгчийн эрх ашиг хамгаалагдаж байгааг онцлов.

Мөн хуулийн шинэчлэлээр олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны удирдлагыг Монгол улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуй нэгжийн  татварын харилцаа /CFC rule/,  алба татвар ногдох орлогоос хасаж тооцох хүүгийн зардал /interest deductions/, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR-ийг хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан групп нь үнэ шилжилтийн улс бүрээр тайланг гаргадаг болох зэрэг шинэчлэлтүүдийг топ татвар төлөгчдийн төлөөлөл сонирхож хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох журам боловсруулах, хэлэлцүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Мөн хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Татварын ерөнхий газраас гүйцэтгэж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн товч танилцуулгыг хийлээ.

Татварын хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгжийг гол төлөөлөн харилцдаг санхүү хариуцсан захирал, нягтлан бодогчдийг урьж, хуулийн шинэчлэл болон цахим татварын системийн шинэчлэлийн хүрээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, санал солилцож байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлогтой боллоо.

Уулзалтанд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг, “Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал, “Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд, “ХААН Банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа “Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин, “АПУ” ХХК-ийн  Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа, “Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл, “Тийс монгол” ХХК-ийн нягтлан бодогч н.Энхжаргал, “Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирэв.

Харин ТЕГ-аас  Төрийн захиргааны удирдлагын дарга Л.Нэргүй, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар,  Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Улсын төсөв орлого хяналтын газрын дарга Н.Бямбаа, ТУНС төслийн зөвлөх Д.Хүрэлчулуун, Х.Батбаяр нар байлцаж, ирсэн зочидтой чөлөөт ярилцлага хийв.

Үйл ажиллагааны төгсгөлд ТЕГ-ын дарга Б.Заяабал хүрэлцэн ирсэн ТОП татвар төлөгчдөд “Талархал” гардуулав.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top