x

Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр /есдүгээр сарын 23/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ТЕГ болон бусад албадуудын удирдлагууд оролцож татварын хуулийн шинэчлэлийг мөрдүүлэх бэлтгэл ажлаа ярилцаж, хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө.
Зөвлөгөөнийг ТЕГ-ын дарга Б.Заяабал нээж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татварын албаны үйл ажиллагаа тоонд биш чанарт анхааран ажиллахад удирдлагуудын оролцоо чухлыг онцлов. Дараа нь “Татварын орлогын нэгжийн үйл ажиллагаа”, “Татварын албаны гадаад хамтын үйл ажиллагаа”, “Татвар төлөгчтэй харилцах нэгжийн үйл ажиллагаа”, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа” гэсэн үндсэн дөрвөн сэдвээр илтгэл твьж хэлэлцүүлжээ. 
Хэлэлцүүлгийн эхэнд бодлогын газрын дарга нар хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулга хийж, оролцогчид өөрийн тухайн чиглэлээр албандаа тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг бодит кейсүүдэд тулгуурлан ярилцаж, цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлох, шийдсэн туршлагаа хуваалцсан байна.
Эцэст нь “Татварын II шинэчлэл”-ийг хэрэгжүүлэхийн тулд татварын алба, хэлтэс хоорондын уялдаа холбоогоо сайжруулан үйл ажиллагааны чанарт түлхүү анхааран ажиллах, татварын хуулийн шинэчлэлийн талаар дотооддоо болон иргэдэд нэг мөр ойлголтыг өгөх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхдээ энгийн хялбар байх, хяналт шалгалтыг акт тавихаасаа илүү урьдчилан сэргийлэх арга зүйн мэдээлэл өгөх чиглэлд анхааран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top