x

142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулжээ

УИХ-ын чуулганы өчигдөрийн /2019.10.11/  хуралдаанаар 2018 онд гарган хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа. 

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкнуудтай хамтран гаргаад байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хүү нь жилийн 9 хувь, 1 өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг болсон бөгөөд зээлийн хүүгийн татаасанд 3 тэрбум төгрөг олгосон.

Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг Монгол Улсын 2017-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбох 9 багц дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажил хийгдсэнээр улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны 9 нийт 139 барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52,500 тн-оор бууруулсан. Мөн Амгалан дулааны станцад хэрэглээ нэмж холбох техникийн боломжийг бүрдүүлж өгсөн.

2018-2019 онуудад нийт дүнгээрээ жирийн болон нам даралтын 171 ширхэг зуухыг зогсоож 26,4 Гкал/ц ачаалал бүхий 210 иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьект төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон байна.

Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, хийн болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа бол өнөөдрийн байдлаар 142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажил амжилттай хэрэгжиж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд 2 тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 937 орчим автобус явж байгаагаас 2020 он гэхэд ашиглалтын хугацаа дууссан 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлэн ашиглаж байна.

Япон Улсын “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд дизель хөдөлгүүртэй 24 автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьж, суурилуулсан ба 2019 онд том оврын 150 автобусанд уг шүүлтүүрийг суурилуулахаар тендер зарлагдаж, шалгаруулах шатандаа явж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 6 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 6 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top