x

Б.Оюунгэрэл: Хүүхдийг танихгүй хүнээс биш гэр бүлийнхнээс нь ч хамгаалах нөхцөл үүссэн

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр олон улсын охидын өдөр тохиож байна. Энэ жил ямар онцлогтой, утга агуулгатай тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 11-нд олон улсад охидын өдөр тохиодог. Манай улс урьд өмнө бүх нийтийг хамарсан нийгмийн анхаарлыг татах өргөн хүрээтэй ажлууд зохион байгуулж байгаагүй.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц нэг ТББ-ууд өөр өөрийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос охидын өдөр гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоо асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж холбогдох хууль тогтоомжуудад яаралтай өөрчлөлт оруулах асуудлаар ажиллаж байна.

Энэ хүрээнд охидын өдрийг тэмдэглэн, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж иргэдээс гарын үсэг цуглуулна.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэж байгаа харамсалтай судалгаа гарсан. 2018 оны судалгааг энэ оны эхний долоон сарынхтай харьцуулахад 22 хувиар нэмэгдсэн байна. Сэтгэл эмзэглүүлэх төвшинд хүрсэн уг асуудалд бид дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

-Тайван жагсаалын үеэр иргэдийн гарын үсгийг цуглуулна гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Эрүүгийн хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид яаралтай буюу энэ намрын чуулганы үеэр нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой юм.

“Охидоо, ирээдүйгээ хуулиар хамгаалахад хамтдаа нэгдье” гэсэн уриалга юм. Хууль боловсруулж, баталдаг, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд нь ч энэ асуудалд илүү хариуцлагатай хандмаар байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн хавар УИХ-ын даргын нээлттэй сонсголын үеэр арав гаруй хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг саналаа хүргүүлсэн.

Охид эмэгтэйчүүдээ хамгаалахад эрх зүйн орчин чухал байна. Мөн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэгтэй. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдэд нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ хаягддаг. Хэдий хүчирхийлсэн этгээд ял аваад явсан ч хүүхэд бүх насаараа хохирогч болоод үлддэг.

Сэтгэл зүй, бие мах бодийн хувьд ямар нэгэн нөхөн сэргээх үйл ажиллагаа явагддаггүй. Тэгвэл энэ асуудалд бид “Хамтдаа хамгаалъя” уриатай хандивын аян өрнүүлж байна.

-Эрх зүйн хувьд ямар зохицуулалт чухал байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хуулийн орчин ярихаар манай шийдвэр гаргагчид ялын бодлого яриад байдаг. Ялын бодлого хатуу байх ёстой гэдэг дээр байр суурь нэг байна. Гэхдээ зөвхөн ялын бодлого яриад байх биш хүчирхийллээс ангид нийгэм бүтээхийн тулд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, илүү алсыг харсан, өргөн цар хүрээтэйгээ шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх шаардлагатай байна.

Энэ асуудалд төр, төрийн бус байгууллагууд, иргэн хүн бүгд хамтран ажиллах нь чухал юм. Ер нь хүүхдийг хүчирхийлэх үйлдэл хамгийн ойрын хүрээнээс гардаг, хүчирхийлэл үйлдэгчдийн 85 хувь нь ойр дотныхон байгаа нь хамгийн аймшигтай байна.

Араатан хүртэл төлөө гишгэдэггүй байхад аав нь охиноо хүчирхийлсэн хэргүүд гарч байсан. Түүнчлэн хойд эцэг, төрөл садан гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Ийм бусармаг нийгэм бүрэлдсэн байна. Энэ үйлдэл гэр бүлийн хүрээнд, ахуйн орчинд гарахдаа хүчирхийлэгч ял завших нөхцөл байдлыг бий болгож байна.

Гэр бүл, хамаатан садныхаа нэр нүүрийг бодъё гэх маягаар томчууд балчир хүүхдүүдийн өмнөөс хэргийг нуун дарагдуулах, гэмтэнтэй тохиролцон, гомдлыг татах зэргээр хүүхдийн асран хамгаалагчаас шалтгаалсан ял шийтгэлгүй үлдэх нөхцөлүүд ч бүрэлддэг юм билээ.

Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Эрүүгийн хуульд хүчингийн гэмт хэрэг үйлдэн бага насны хүүхдийг хохироосон хэрэгтэнд оноох ялын доод хэмжээг илүү чангаруулах ёстой гэх зэрэг санал гаргаад явж байна.

-Манайд одоо ялын ямар бодлого хэрэгжиж байгаа вэ?

-Насны ангилал, хүчирхийлэл үйлдэгдсэн нөхцөл байдал зэргээс хамаараад янз бүр байгаа. Одоогийн Эрүүгийн хуулиар 20 жил гянданд хорих ял шийтгэл байдаг. Гэхдээ хорин жилийн ял авсан хүн нэг ширхэг ч байдаггүй.

Гэмтнүүд гол төлөв 2-5 жилийн ял авдаг. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа хохирч үлддэг. Нэг хүний бүтэл бүтэн амьдралыг үрж хаячихаад ганц, хоёр жилийн ял эдлэх бол харамсалтай нь маш хөнгөн шийтгэл.

Өнөөдрийн яригдаж буй тоо мэдээлэл хууль шүүхээр шийдвэрлэгдсэн ил болсон мэдээллүүд. Гэтэл түүний цаана илрээгүй, мэдэгдээгүй тохиолдлууд мянга мянгаараа байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Тиймээс л бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд оноох ялын доод хэмжээг өндөрсгөж хуульчлах шаардлагатай байна. Тухайлбал, нэгдүгээрт, хүчингийн хэргийн улмаас хохирсон хүмүүсийг насанд хүрсэн, насанд хүрээгүй гэсэн хоёр ангиллаар ангилж хуульчилмаар байна.

Яагаад гэвэл насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын 53 гаруй хувь нь 14-18 насны буюу өсвөр насны охид байна. Гэтэл одоогийн хуулиар 0-13 нас буюу бага нас, 14-18 нас гэсэн ангиллаар хуулиа зүйлчилсэн ялын бодлоготой.

Магадгүй энэ нь биологийн хөгжлөөс шалтгаалсан ангилал байж болох ч хүчирхийллийн гэмт хэрэг нь өөрөө хүсээгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй, хоёрдугаарт, хэрэгтний биеэр эдлэх ялыг магадлан болон өршөөлийн хууль, уучлалд хамруулахгүй байх, гуравдугаарт, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгуулдаг болох, дөрөвдүгээрт, Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай хуулийн 12,1 дэх хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогын доод хэмжээг өндөрсгөж тогтоох хэрэгтэй байна.

-Та дээр нөхөн сэргээх үйлчилгээний тухай ярьсан. Энэ асуудалд ямар байдалтай анхаарч ирсэн бэ?

-Хүний бие мах бодь, сэтгэл санааны хохирлыг юугаар ч хэмжих боломжгүй. Гэвч энэ асуудлыг мөн л хуульчлах шаардлагатай. Ялангуяа сэтгэл санааны хохирлын тухайд хуулийн нарийн зохицуулалт байдаггүй. Нөхөн төлбөр гаргуулах асуудал ч бүрхэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байруудад байрлуулахад нэг хүүхдэд өдөрт 19 мянган төгрөг зарцуулах санхүүжилт олгодог.

Гэтэл энэ нь бодит байдал дээр тухайн хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд ч хүрдэггүй дүн байх жишээтэй. Тиймээс хамгаалах байруудад ч нэмэлт төсөв шаардлагатай санагддаг. Өнөөдөр би хууль тогтоогч эрхэм гишүүддээ та аав хүний хувьд, ээж хүнийхээ хувьд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан аливаа санаачилга, хуулийн төслүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн зүйл заалтуудыг анхааралтай судалж, ирээдүй үр хойчоо хамтдаа хамгаалах их аянд нэгдээсэй гэж уриалж байна.

-Эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах гээд төрийн зүгээс хийх ажил их байна. Нөгөө талаар ийм хэрэг үйлдэгдэхгүй, гарахгүй байх тал дээр бид яаж ажиллах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт эцэг эхийн хариуцлагын асуудлыг ярих нь зүйтэй. Өөрсдөө хүүхдээ хамгаалж, түүнийхээ төлөө явдаг байх ёстой. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн судалгааг харахаар ихэвчлэн наймдугаар сард энэ төрлийн гэмт хэрэг их гарсан байдаг. Энэ нь юу хэлээд байна гэхээр эцэг эхийн хараа хяналт суларсан, амралт зугаалгын улирал байж таардаг. Дээр нь гэр бүлийн хүмүүжил, гэр бүлдээ архидан согтуурах асуудал түгээмэл байна.

Тэгэхээр энэ асуудлуудаар Гэр бүлийн тухай хуульд нэлээд хатуу заалтуудыг оруулах нь зүйтэй. Өмнө хүүхдийг танихгүй хүнээс хамгаалах шаардлагатай байсан бол өнөөдөр эцэг эхээс нь ч хамгаалах шаардлага үүссэн байна. Төрөөс маш том өргөн хүрээний соён гэгээрүүлэх компанит ажил өрнүүлэх шаардлагатай. Манай холбооны зүгээс 21 аймаг 330 сум, нийслэлийн салбар зөвлөлүүдээрээ дамжуулан тодорхой ажлыг хийж байна.

Би өнгөрсөн хугацаанд 17 аймгаар нийтдээ 27 удаагийн орон нутгийн томилолт хийсэн. Өнөөдрийн хүртэл манай эмэгтэйчүүдийн байгууллага төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж явна.

-Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан юм байна. Улс төрийн хүрээнд гэр бүл, нийгмийн хөгжил рүү чиглэсэн хуулиуд хойшлогдох унах тал бий. УИХ-ын дарга ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Бид өнгөрсөн хавар ямар хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа хүргүүлсэн. Өнөөдөр яг ямар хууль, ямар байдлаар өөрчлөлт оруулах тухай саналаа өгнө. УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг батлуулахад манлайлж, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Манай Гэр бүлийн тухай хууль гэхэд 1999 онд батлагдсан. Түүнээс хойш ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр өдийг хүрлээ.

Өнөөдөр хүн төрөлхтөн хөгжил, дижитал, хиймэл оюун ухааны тухай ярьж байхад бид 20 жилийн өмнө батлагдсан Гэр бүлийн хуультайгаа зууралдаад байж болохгүй. Мэдээж аливаа хуульд алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрчилж батлаад ч болох нь ээ урагшлах ёстой гэж бодож байгаа.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх эрх мэдлээс улстөрчдийг хол байлгахын учир 2 цаг 6 минутын өмнө "Бандаажгүй" улс төр 2 цаг 43 минутын өмнө ҮСХ: Татварын орлого 1.5 их наядаар өсжээ 3 цаг 1 минутын өмнө Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 3 цаг 26 минутын өмнө А.Туяа: Бардам хэлье, гуйж авсан дүр лав надад байхгүй 3 цаг 38 минутын өмнө Н.Номтойбаяр гишүүн Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргав 4 цаг 0 минутын өмнө Соёлын өвийг хадгалж, хамгаалах төсөлд тэтгэлэг олгоно 4 цаг 51 минутын өмнө Сайд Ч.Улаан ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна 5 цаг 8 минутын өмнө УИХ-д улираан сонгож болохгүй гишүүд: Б.ЭНХ-АМГАЛАН 5 цаг 21 минутын өмнө Авлигын эсрэг нэгдсэн намуудын эвслээс мэдээлэл хийнэ 5 цаг 40 минутын өмнө Путины санал болгосон ҮХНӨ бидэнд ямар хамаатай вэ? 6 цаг 31 минутын өмнө Ихэнх нутгаар хүйтний эрч суларна 6 цаг 40 минутын өмнө “Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ 20 цаг 47 минутын өмнө Японы шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав 21 цаг 4 минутын өмнө Жүдочид олон улсын тэмцээнээ Парисын “Их дуулга”-аас эхлүүлнэ 21 цаг 7 минутын өмнө Монгол улсад 2019 онд 45.7 мянган удаа газар хөдөлжээ 21 цаг 13 минутын өмнө 15 минутад бүрэн цэнэглэгддэг цахилгаан автобусыг туршиж эхэллээ 21 цаг 32 минутын өмнө УНТЭ яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ 22 цаг 23 минутын өмнө Фото: Дэлхийг дугуйгаар тойрон аялж яваа Энэтхэг залуу манай улсад иржээ 22 цаг 41 минутын өмнө Д.Тогтохсүрэн: Би казинод тоглоогүй, бооцоо тавиагүй, мэдэх ч үгүй 23 цаг 29 минутын өмнө НӨАТ-ын буцаан олголт 10 тэрбум төгрөгөөр нэмэгджээ 23 цаг 43 минутын өмнө Автомашинтайгаа мөсөнд цөмөрсөн дөрвөн хүний амийг аварчээ 23 цаг 55 минутын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга долоо дахь зөвлөхөөрөө Э.Мөнх-Очирыг сонгожээ Өчигдөр 13 цаг 59 минутад Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ Өчигдөр 13 цаг 33 минутад "Д.Эрдэнэбат гишүүн казинод тоглоогүй, сонирхох үүднээс ороод гарсан" Өчигдөр 12 цаг 58 минутад Б.Дөлгөөн: Манай улсын дун­даж дав­харга Зайсанд төвлөрдөг Өчигдөр 12 цаг 31 минутад Хотын тойргийн мандатын тоог цөөлөхийг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 10 минутад Эрдэмтэд хүний насыг 10 жилээр уртасгах аргыг нэрлэлээ Өчигдөр 11 цаг 32 минутад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх хуралдаан дахин хойшиллоо Өчигдөр 10 цаг 45 минутад Терминатор-4 Өчигдөр 10 цаг 40 минутад Их мастер Б.Мөнгөнтуул олон улсын тэмцээнд түрүүллээ Өчигдөр 10 цаг 36 минутад Оюутолгойн алт үйлдвэрлэл 40 хувиар буурна Өчигдөр 09 цаг 15 минутад Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт Өчигдөр 08 цаг 30 минутад Нийслэлд цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ Өчигдөр 08 цаг 23 минутад Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо Өчигдөр 08 цаг 18 минутад Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна Өчигдөр 08 цаг 10 минутад НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо Уржигдар 19 цаг 30 минутад МАН-ын бүлгийн дарга Австралид казино тоглож буй баримт цацагдав Уржигдар 17 цаг 59 минутад Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй боллоо Уржигдар 11 цаг 27 минутад Хятадад шинэ вирусаар халдварлагсдын тоо нэмэгджээ Уржигдар 10 цаг 16 минутад Украйны Ерөнхийлөгч өөрийг нь далдуур муулсан Ерөнхий сайдынхаа огцрох хүсэлтийг хүлээж авсангүй Уржигдар 10 цаг 06 минутад Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллана Уржигдар 09 цаг 47 минутад НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана Уржигдар 09 цаг 35 минутад Сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд хандивлав 2020-01-18 13:58 Гүйлтийн цанын тамирчид өнөөдөр уралдана 2020-01-18 13:49 Монголыг хорлодог монгол ленинчүүд 2020-01-18 13:38 Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын тоо хүн амынхаа тоонд уялдах ёстой 2020-01-18 13:23 2020 онд "Оюутолгой"-н гүний уурхайн санхүүжилтэд 1.2-1.3 тэрбум доллар зарцуулна 2020-01-18 13:03 Сургууль, цэцэрлэгүүд "Хотын соёл" мэдээллийн цагтай болно 2020-01-18 12:45 НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг маргааш шууд дамжууулна 2020-01-18 12:32
iШинэ мэдээ
ЦААШ ҮЗЭХ
Top