x

СААРАЛ ТӨР

Монгол улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын “эрчимтэй хяналтанд” 2017 оноос орчихоод байгаа билээ.

Тэгвэл саяхан 9-р сарын 9-10-нд Бангкокд болсон ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын хуралд манай төр засгийн төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, урьдчилсан дүнгээ тавиулжээ. Монгол улс ФАТФ-ийн 20 зөвлөмжөөс 15-ыг нь хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-ийг нь биелүүлээгүй учир “дунд” авчээ. Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, тагнуул, цагдаа зэрэг монголын төрийн гол гол байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн оных шигээ бөөнөөрөө Тайландад очиж “дунд” тавиулсан тэр дөрвөн зүйл юу болох, яагаад монголчууд энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байгааг иргэд мэдэх эрхтэй.

Үр дүнгийн үнэлгээний биелэгдээгүй 4 зүйл

Санхүүгийн систем, нийт эдийн засгийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс хамгаалахын тулд санхүүгийн салбараа зохистой ажиллуулж, улс орныхоо аюулгүй байдал, хамгаалалтыг хангасан байх тухай ФАТФ-ийн зөвлөмжүүдийг биелүүлж, нэн даруй гарсан байх 11 үр дүнгийн биелэгдээгүй тэр 4 зүйл нь гэвэл:

Нэгдүгээрт: “Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх.” гэсэн 3 дахь заалтыг Монгол улс хангаагүй хэвээрээ байна. Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

Хоёрдугаарт: “Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”) гэсэн 4 дэх заалтыг хангаагүй хэвээрээ байна. Монголын төр үнэт чулуу, үнэт металл олборлож, борлуулж, хил давуулж байгааг хянаж чадахгүй байна. Татвар нь нэмэгдэхээр тонн тонноороо алга болдог алт үүнийг гэрчилнэ. Хянаж чадахаа байсан нинжагийн алтны олборлолт, алтыг нинжагаас газар дээр нь худалдан аваад байгаа “тусгай хамгаалалттай” нууц эздийг энд хэлж байна. Мөн тонн тонноор нь хил нууцаар давуулж байгаа чулууны наймаачид энд орно.

Гуравдугаарт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах” гэсэн 7 дахь заалтыг монголын төр хэрэгжүүлж чадахгүй байна. Энд монголын төр засаг авлигатай тэмцсэн дүр эсгэж, хааяа хааяа төр засгийн өндөр албан тушаалтан, том банк, компанийн захирлуудыг баривчилдаг ч, эдүгээ ямар ч хэрэг, хэн нь ч шүүхээр дуустлаа ороогүй, ямар нэг шалтгаанаар суллагдсан, ял шийтгэл аваагүйг иргэд харсаар сууна. Энд хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайд агснуудыг, Эрдэнэс Монгол компанийн захирал, Худалдаа Хөгжлийн банкны эзэн гэх мэт олон цуутай хүмүүсийг баривчлаад сулладаг, төдөлгүй чимээгүй болчихдог тухай ярьж байна.

Дөрөвдүгээрт: “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...” гэсэн 11 дэх заалтыг Монгол улс зөрчсөөр байна. Цөмийн зэвсгийн туршилтаараа дэлхий нийтийг айлгаж, иргэдээ өлөн зэлмүүн амьдруулж байгаа Хойд Солонгос улсад тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг манайх биелүүлэхгүй байна. Сүүлийн үед тоо нь буурч байгаа ч Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамдаа тушаадаг.

Монголын төр засгийн үнэн нүүр царайг илчилсэн бодит үнэлгээг олон улсын байгууллагаас ийнхүү өгчээ. Саарал ордонд байрлах “саарал” төр маань улс орноо “саарал жагсаалтад” оруулж, ард иргэдийнхээ амьдралыг “саарал болгох” үйлдлээ хэзээ зогсоох юм бэ?

Саарал жагсаалтад ормогц төгрөгийн ханш шууд унаж, горыг нь дахиад л иргэд, жирийн бизнес эрхлэгчид амсах юмаа.

Бүс нутагтаа “дунд” дүн авсан монголын төлөөлөгчид 10-р сарын 12-нд Парист очиж ФАТФ-ийн жилийн хурлаас “саарал жагсаалтад” орох эсэхээ сонсоно.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top