x

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.    

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.98)
    Наад баяр наадам чинь хэрээс хэтэрлээ.
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Ард (66.181.189.78)
    Энэ балай зөнөсөн чавганцаас олигтой эх оронч санаа гарахгүй э, амралт олширбол архидалт нэмэгдэнэ, улс орон ард түмнээ архинд живүүлэх л юмс сэдэж, тэрийгээ 1 их хүнд хэрэгтэй юм хийсэн мэтээр чалчаад явна да, ийм юмнууд үхэж далд орвоос зохилтой
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Жагаа (202.170.82.39)
    Ядарч яваадаа тусалдаг архи тамхи хулгай худлыг тэвчсэн өдөр болдог энэ өдрийг Гандан дээр өнгөрүүлдэг Харин цагаан хоол энэ үед өгвөл бүүрч сайхан болно Одоо Гандан том дугантай болсон бясалгал лекц асуудалгүй болсон байх Өглөөнөөс орой хүртэл шашны том хийд олон нийтийн байгуулга хамт арга хэмжээ зохиодог Үлгэрийн далай дар эхийн намтаоаар хүүхдийн жүжиг найруулсан хүүхэд их сонирхосон Сайхан ёсзүй суртхуунтай энэрэл хайрын баяр болдог юмдаа Санаачлагчидад урт нас удаан жаргал ерөөе
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Бат-эрдэнэ (66.181.161.88)
    Энэ бол зөв. Нэг өдөр ч гэсэн архигүй эрүүл баяр хөөртэй амар амгалан нэг өдрийг өнгөрүүлэх нь бидэнд одоо үед яаг хэрэгтэй зүйл мөнөөс мөн
    2019 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.171)
    Баяр санаачлахаас өөр зүйлд тархи нь хүрэхгүй байгаа юм байх даа. Тогтмол цалинтай энэ мэтийн хүмүүст баярын өдөр олон тусмаа сайхан байх. Тэртэй тэргүй цалингаа бүтэн авна. Гэтэл хувиараа бизнэс хийдэг ялангуяа цаг зэргээр болон хийснээр цалинждаг хүмүүс баярын өдөр олон болохоор сард авах цалин нь буурдаг. Тэгэхээр ард түмнээ баярлужлаад байна уу хорлоод байна уж
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (59.153.113.131)
    архи ууж агсан согтуу тавихгүй энэ мэд гэгээн баяр нэмэгдэж байвал зүгээр шүү. ууж иддэг зарим баяраа харин цөөлмөөр байна. ёс заншилаа дээдэлж эцэг эхээ ах захаа хүндэлдэг цагаан сар . бас нас нэмж ажил үйлсээ үнэлдэг шинэ жил. туурга тусгаар улс үндэсний баяр эрийн гурван наадам .энэ хэдэн наадмаа хийгээл болоо ш дээ. өөр баярлуулмаар хүмүүсээ төрсөн өдрөөр нь баярлуулаад болоо ш дээ. жишээ нь мартыг бол эхнэрээ төрсөн өдрөөр нь л сайхан баярлуул. цэргийн баярыг бол нөхрөө төрсөн өдрөөр нь л баярлуул. эх үрс аавууд гээд бусад баярыг ч гнсэн.
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна саяхан Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 3 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 7 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 10 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 14 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top