x

Долоо дахь парламентын долоо дахь чуулганы онцлохууд

Долоо дахь парламентын долоо дахь чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Сонгуулийн өмнөх жилийн отгон гэдгээрээ онцлогтой энэ удаагийн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татах олон хуулийн төсөл хэлэлцэхээр баталжээ.

Тодруулбал, 2020 оны улсын төсөв, гурван шатны сонгуулийн хууль, хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт, нийслэлийн эрх зүйн байдал, хот тосгоны эрх зүйн шинэчлэлт гээд олны анхаарал татахуйц төслүүдийг нэрлэж болно. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн мэдээллийг хүргэе.

СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ ЯМАР БАЙХ ВЭ?

Жил бүрийн намрын чуулганы гол ажил нь улсын төсөв батлах гэхэд хилсдэхгүй. 2020 оны төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. 2020 оны төсөв нь сонгуулийн жилийнх гэдгээрээ ихээхэн онцлогтойн дээр бүтээн байгуулалт руу чиглэсэн зарлага ихтэйг хэвлэлүүд онцолж буй.

Хийсэн ажил, хэлсэн амлалтынхаа дүнг тавиулах дөхөж буй төрийн түшээд өөрсдийн тойрогт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хуваарилахаар ханцуй шамлах нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч энэ удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлгээр нэлээд хэл ам гарах магадлалтай. Ямартай ч ирэх оны төсвийг энэ жилийнхээс орлого, зарлага нь их, өөдрөгөөр төсөөлж боловсруулсан гэдгийг салбарынхан хэлж байна.

Нэгдсэн төсвийн төсөлд нийт орлого 12.9 их наяд бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд, нийт зарлага 13.8 их наяд төгрөг байхаар тооцоолсон.

Бүр нарийвчилбал, 12.9 их наяд төгрөгийн орлогын 82.6 хувийг татвар, 7.7 хувийг татварын бус, 1.2 хувийг тусламжийн орлого, нэг хувийг тогтворжуулалтын сан, 7.6 хувийг Ирээдүйн өв сангаас олохоор төсөөлсөн байна. Тэгвэл 13.8 их наяд төгрөгийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт, 26.5 хувийг хөрөнгө оруулалтад, 15.4 хувийг бараа, үйлчилгээний бусад зардалд, 1.8 хувийг эргэж төлөгдөх зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

26 ГИШҮҮНИЙГ ЖАГСААЛТААР, 50-ИЙГ НЬ МАЖОРИТАРААР СОНГОХ НЬ

Өмнөх парламентын үед гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь сонгууль явуулахад хүндрэлтэй, учир дутагдалтай байсныг одоогийн эрх баригчид хэлж буй. Үүний жишээ нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа өгөх хугацааг тусгаагүй нь Хэнтийн нөхөн сонгуульд нэг тушаа болж байв.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, ИТХ гэж гурав салган төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Ингэхдээ улс нэг тойргоор мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч сонгуулийн холимог тогтолцоог эцэг хуульд тусгуулахаар санал оруулсан нь нэлээд маргаан дагуулсан юм. Улмаар МАН, АН, Ерөнхийлөгчийн гурван тал зөвшилцөж эцэстээ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог заахгүй, харин сонгуулиа холимог тогтолцоогоор явуулахаар шийдэлд хүрсэн.

Ингэхдээ 76 гишүүний 26-г жагсаалтаар, 50-ийг нь мажоритар системээр сонгоно гэсэн хувилбарыг ярьж эхэлсэн байна. Пропорциональ болон улс нэг тойргоор мажоритар системээр сонгууль явуулах нь олонд танигдсан улстөрчдөд ээлтэй, парламентад анх удаа сонгогдсон шинэ залуу улстөрчдөд халгаатай учраас МАН-ын залуу гишүүд эсэргүүцсэн гэдэг.

Хагас жил гаруйнхны дараа сунгаанд орох гэж буй хүмүүсийн хувьд өөртөө хамгийн ашигтай хувилбарыг дэмжих нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч ямар нэгэн тойрогт нэр дэвшихгүй, амар хялбар аргаар парламентад суух боломжтой учраас МАН-ын ахмад гишүүд болоод сөрөг хүчнийхэн жагсаалтыг дэмжих нь аргагүй.

Тэгвэл хоёр талын дундын хувилбар буюу холимог тогтолцоог ирэх оны сонгуульд хэрэглэх өндөр магадлалтай юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙГ ШИНЭЧИЛЖ ЧАДАХ УУ?

Чуулганаар хэлэлцэхээр баталсан онцлох хуулийн төслүүдийн нэг нь яалт ч үгүй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн эрх зүйг шинэчлэх шаардлагатайг сүүлийн жилүүдэд нийслэлийн удирдлагууд идэвхийлэн ярьж буй.

Гэсэн ч нийслэл санхүүгийн хувьд бие даасан байх, хэд хэдэн дагуул хоттой болох агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхгүй дөрвөн чуулганыг үдлээ. Уг нь хуулийн төсөлд нийслэл санхүүгийн хувьд бие даасан байхаас гадна дүүргийг эдийн засаг, нийгмийн хувьд аймагтай адилтган тусгасан. Мөн дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэхэд татварын бодлогоор дэмжих тодорхой зохицуулалттай.

Тухайлбал, дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар чөлөөлнө. Үүнээс гадна дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас 10-20 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх зохицуулалт оруулсан.

Энэ мэт зохицуулалтаар хотын төвлөрлийг сааруулж, хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг хуульчилсан байдаг. Гэхдээ төсөлд нарийн төлөвлөөгүй олон зүйл байгаа нь нийслэлээс сонгогдсон зарим гишүүний шүүмжлэлийг хүртэж байлаа.

Түүнчлэн хэсэг гишүүн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албыг салгах, хүн ам ихтэй дүүргүүдийг хот болгох саналыг гаргасан. Энэ саналуудыг хэрхэн тусгаж, өөрчилж, шинэчлэх нь УИХ-ын хэлэлцүүлгээс хамаарна. Харин улсын нийслэлийн эрх зүйг шинэчлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь мэдээжийн асуудал учраас энэ намрын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй билээ.

МАРГААН ДАГУУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Үзэл баримтлалыг нь хэлэлцэх үеэс маргаан дагуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэхээр баталжээ. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох зохицуулалт тусгасан байна.

Мөн цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах, хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй.

Хэдийгээр ажилтан, хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй зохицуулалтуудыг тусгасан ч ажил олгогчдоо дэмжээгүй гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгч гишүүдээс хүртсэн.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ саяхан СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 4 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 6 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 10 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 14 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 17 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 4 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 9 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 13 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 20 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 27 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 31 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 34 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 51 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top