x

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье.

Та бүхэн минь сайхан намаржиж байна уу?

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе.

Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ.

Түүнчлэн өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг.

Монголын нийт иргэд, залуу үеийнхний мартахгүй санаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө билээ.

Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл юм. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.

Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн Улсын Их Хурал хийж байна. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг Хүндэт ахмадууд маань ойлгож, дэмжин түшинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ахмадуудынхаа урт удаан наслах, эрүүл саруул, амар тайван, дутуу гуцуугүй аж төрөх, өөртөө таарсан хөдөлмөр эрхлэх, насаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлэх, нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах чиглэлд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн, цаашид ч ямагт анхаарлынхаа төвд байлгах болно.

Та нар минь бидэнтэй ямагт хамт, хамгийн ойр байж, сургаал зөвлөмжөө хайрлан, туршлага сургамжаасаа хуваалцаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явна гэдэгт итгэл төгс байна.

Ахмад буурлууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань ямагт дэвжин дэлгэрч байх болтугай.

 

                                    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Г.ЗАНДАНШАТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 26 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 59 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 6 цаг 9 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top