x

Ерөнхийлөгчийн “улс төр”

-Хамгийн үр дүнгүй ээлжит бус чуулган боллоо-

УИХ-ын дарга өчигдөр ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ урьд хожид байгаагүй үр дүнтэй хуралдаан байсныг онцлон дүгнэлээ. Долдугаар сарын 4-нөөс есдүгээр сарын 30 хүртэл бүтэн хоёр cap гаруйн хугацаанд ээлжит бус чуулган хуралдсан нэртэй ч хүлээгдэж байгаа чухал хууль, тогтоолын төслөө батлаагүй.

Өнөө л улстөржилт, талцал маргаантай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа cap орчим гацсан юм. Үүнийгээ “Гишүүдийг тойрогтоо ажиллаад ир гэж аман байдлаар УИХ-ын дарга чиглэл өгсөн” хэмээн 64-ын бүлгийг зангидаж буй Д.Тогтохсүрэн дарга эвтэйхнээр тайлбарласан.

Өнгөн дээрээ ийм ч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа эрчээ авсантай холбоотойгоор чуулган, Байнгын хорооны ирц бүрдээгүй, гишүүд “ацан шалаа”-нд орж, тэр хэрээр төрийн ажил гацсан.

Чухам л ээлжит бус чуулганаар шийднэ гээд байсан ард нийтийн санал асуулга явуулах тов, зардлын хэмжээг тогтоож чадаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг ээлжит бус чуулганаар баталсан.

Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл “эцэг” хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийж чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж байгаа юм.

Улс төрийн өнөөгийн нөхцөл “хоржоон”-той байна. Утасны үзүүрийг хөөвөл, долдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах зөвшилцөх ажлын хэсгээс эхтэй.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлтэй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төслийг нэгтгэн “эцэг” хуулийн 24 зүйл 40 гаруй заалтыг өөрчлөхөөр болоод байв. Хэдийгээр Ерөнхийлөгчийн төслөөс авч нэгтгэсэн ч түүний оруулахыг хүссэн өөрт нь чухал санагдаж буй заалтууд багтаагүй. Энэ нь Ерөнхийлөгчийг улс төрийн тоглолтоо тэдний тооцоолсноос өөрөөр дэглэхэд хүргэв.

Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан нь МАН-ын зарим гишүүний “мөрөөдөж” асан УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санааг замхруулав.

Одоо дахиж энэ талаар ам ангайхгүй гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ ярилцжээ. Энэ талаар тус бүлгийн даргаД.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч, ЕТГ-ынхантай уулзаж зөвшилцөх шаардлага үүслээ. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс зөвшилцөх нь зөв гэж бид үзсэн. Хоригийн хуулийн хугацаа ирэх баасан гаригт дуусна. Үүнээс өмнө зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж шийдэлд хүрээд бүлэгтээ танилцуулахаар тогтлоо” гэсэн юм.

МАН парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байна. Гэсэн ч хууль, шүүх засаглалын эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрч байгаа учраас олонхоороо хүч түрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах зүрх зориг алга. Хүн нь байхад хэрэг нь олдоно гэдэг шиг эрх мэдлээ ашиглан төсөл, тендер авсан энэ энэ гишүүдийг чинь бүрэн эрхийг түдгэлзүүлнэ шүү гэх “улс төр” үүссэн байхыг ч үгүйсгэхгүй.

Ээлжит сонгууль дөхсөн үед улс төрийн ямар ч нам одоо байгаа рейтингээ өсгөе гэхээс алдъя гэж бодохгүй. Дээрээс нь энэ удаагийн парламентын гишүүдийн 41 нь анх удаа сонгогдсон.

Ирэх сонгуулиар намуудын рейтинг унасан учраас шинэ хүн, шинэ улс төрийн хүчнийг ард түмэн сонгохыг ч үгүйсгэх аргагүй. Тийм учраас парламентад суудалтай намууд ээлжит сонгуулийн өмнө рейтингээ алдахаас сэргийлж, боломжит бүх аргыг ашиглаж байна. Энэ нь өнөөдрийн улс төрд үүссэн “салхи”-ийг зөв зүгт эргүүлэх толгойн өвчин болж хувирлаа.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал гурав-дугаар хэлэлцүүлэг яаж өрнөх вэ гэдэг асуудал ч үүснэ. Гэхдээ энд нэг зүйл бий. Хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийвэл МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед АН оролцохгүй гэдгээ мэдэгдэж, харин Ерөнхийлөгч төслөө татна хэмээсэн.

Улс төрийн нөхцөл байдал ийм байгаа үед бусад намын төлөөллийг оруулахгүйгээр МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь улстөржилт, талцал намчирхал их байгаа энэ нийгэмд яаж буухыг эрх баригчид мэдээж тоо-цоолсон л байлгүй.

Тэгэхлээр Ерөнхийлөг-чийн хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлгийг хийх эсвэл хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах асуудал үүсэж мэдэх нь. Нөгөө хувилбар нь, хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудал. Гэхдээ энэ улс төрөө эргээд МАН даах уу гэдэг нь бас л сонин.

Улс төрөө, цаг үеэ тодорхой түвшинд эрх баригчид мэдэрч байгаа нь сайн хэрэг. Ямар ч боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нарын таван хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ.

Тэд Ерөнхийлөгчтэй, АН-тай зөвшилцөж улс төрийн хүрээнд цаашлаад нийгэмд /сошиалд/ үүссэн уур амьсгалыг зөөлрүүлэх арга саам эрэлхийлэх нь.

Одоогоор дорвитой үр дүн харагдахгүй байгаа. АН парламентад бүлэггүй, найман суудалтай зөвлөлийн статустай үйл ажиллагаагаа явуулж буй ч нийгэмд түгээж буй мессеж, улс төр нь сонгууль дөхсөн энэ үед МАН-д садаа болж байгааг дурдах ёстой. Тэд ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн үү, Ард нийтийн санал асуулга явуулах эсэх, Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудалд зөвшилцөх ёстой гэж байгаа.

Зөвшилцөх ажлын хэсгээс их зүйл харагдахаар байгаа ч эрх ашгийн эрэмбэ, хуваарилалтын асуудал хөндөгдөж байгаа учраас бүх түвшний эрх ашгийг хангасан шийдвэр гарахад тун хэцүү. Утасны үзүүр хааш ч эргэж мэдэхээр байгаа учир энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадахгүйд хүрч мэдэхээр байна.

Ийн маргалдсаар Ард нийтийн санал асуулгыг явуулдаг юм аа гэхэд дүн өвөлтэй цаг хугацааны хувьд таарч, ирц хүрэхгүй байх магадлал тун өндөр. Тэгэхээр эрх баригчдын өмнө нь ярьж байсан хувилбарын нэг ирэх зургаадугаар сард явуулах сонгуультай хамтатган Ард нийтийн санал асуулгыг явуулж, дараагийн парламентад “эцэг” хуулийн өөрчлөлтийг үлдээх хувилбар ч хэрэгжиж мэднэ.

Ямартай ч энэ хавар, зунжингаа хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн улс төртэй “харц мөргөлдлөө”. Ээлжит бус чуулган ч үр дүнгээ өгсөнгүй, өгөөжгүй байлаа.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 3 цаг 44 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 3 цаг 46 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 3 цаг 50 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 3 цаг 50 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 3 цаг 53 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 3 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 3 цаг 56 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 4 цаг 2 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 4 цаг 52 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 6 цаг 15 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 6 цаг 16 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 45 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 6 цаг 47 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 6 цаг 48 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 6 цаг 49 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 7 цаг 16 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 7 цаг 25 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 8 цаг 23 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 10 цаг 31 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 10 цаг 33 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ
Top