x

Г.Занданшатар: АН-ын зөвлөл зөвшилцөх санал ирүүлснээр шинэ нөхцөл байдал үүслээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах ёстой байсан АНСА явуулах тухай УИХ-ын тогтоол, мөн уг тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцсэнгүй. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын зөвлөлөөс дээрх асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэн учраас шинэ нөхцөл байдал үүслээ" гэв. Дутуу үлдсэн дээрх асуудлуудыг намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх бололтой. 

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа гээд олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. 

Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна. 

Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан. Хурал чуулганд идэвхтэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ.          

Ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг хийлээ. УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн 28 намын төлөөлөл, иргэд, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан. Улсын Их Хурлын даргын хувиар улс төрийн 17 намын дарга, удирдлагуудтай биечлэн уулзаж, санал солилцсон. Тэдний дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Иргэд, намуудын саналыг орхигдуулалгүй судлан үзэж, чухал шаардлагатайг нь төсөлд тусгасан.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай, төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг бид нэр төртэй давж гарсан гэж хэлж болно. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд хурууны хээ таних цахим системийг хэрэглэж хэвшсэнээр хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага дээшиллээ. 

Дүгнээд хэлбэл, УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл явцад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо нэмэгдсэн байна. Тиймээс ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж байна. 

Ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, ял завшуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, хууль хэрэглэхдээ алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг албан ёсоор хүссэн. 

Түүнчлэн Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн намрын ээлжит чуулганаар шаардлагатай хууль зүйн зохицуулалтыг даруй хийх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. 

Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Ард нийтээрээ шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ цаг үед тэдний хүсэл зоригийг үл тоох, хайхрамжгүй хандах эрх хэнд ч байх ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж, тэмцэх нь хууль шүүхийн байгууллага төдийгүй нийт төрийн байгууллага, албан тушаалтны журамт үүрэг мөн. Түүний дотор хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон Эрхэм гишүүд Та бидний хүлээх үүрэг, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. 

Эрхэм гишүүд ээ, та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн маш чухал нэгэн зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, Монгол Улсын Их Хурал жинхэнэ ард түмний төлөөлөгчдийн хурал болоход чиглэгдэж байгаа. Энэ бол түүхэн зорилт, амаргүй үйлс мөн. 

Та бид оюун ухаанаа дайчилж, ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж ажиллаж чадсан. Үр дүнд нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг амжилттай хийж, дуусгалаа. Ард түмнээрээ хэлэлцүүлэх төслийн эхийг бэлэн болголоо. 

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог хэвшүүлэх, бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн. 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73-р тогтоолд  Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль, Ерөнхийлөгчийн тавьсан хориг гээд нийт 3 асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэнтэй холбоотойгоор улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд байна. 

Үгийнхээ төгсгөлд Уинстон Черчиллийн хэлсэн үгийг давтан хэлэхийг хүсэж байна. “Сайжруулья гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс төгөлдөр байя гэвэл байнга өөрчлөгд” гэж тэр хэлжээ.  

Монгол орноо, нийгэмд бугшсан буруу зөрүү асуудал бүхнээ цэгцлэх цаг нэгэнт болсон. Үүнд хэн ч эргэлзэхгүй байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол оронд хууль эрх зүйн хувьсгалыг шинээр эхлүүлж, хөгжил дэвшлийн замд Монгол Улс эргэлт буцалтгүй чиглэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Одоо бүгдээрээ санаа зорилго нэгтэйгээр зорилтоо амжилттай хэрэгжүүлж, ажил хэрэг болгоё. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг нийт улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүддээ уриалж байна.

Мөнх тэнгэрээс заяат Монгол түмэн минь амгалан, төр улс маань түвшин цэгц байх болтугай.

Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 24 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 57 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 6 цаг 7 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top