x

Алтны ханш огцом буурлаа

Долоо хоногийг 1,510 орчим ам.доллараар эхлүүлсэн алтны зах зээл өчигдөр 22:00 цаг хүртэл 1,536-г шүргэж, эргээд 1,528 орчимд хэлбэлзэж байв.

Ийнхүү өссөн шалтгаан нь АНУ ба Ираны харилцаа муудсан, Дональд Трампыг Ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах тухай асуудал хөндөгдсөнтэй холбоотой байлаа. Үүнтэй ижил төстэй үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд олонтаа тохиолдож байсан бөгөөд үр дүнд нь ханш огцом өссөн шигээ огцом унаж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүх дахин давтагдлаа. 1,528 дээр байсан ханш хоёр цагийн дотор 1,503-т хүрч буурав. 

Учир нь Дональд Трамп НҮБ-ын индрээс мэдэгдэл хийхдээ “Хятадтай хийж буй хэлэлцээр та бүхний бодож байгаагаас хурдан болж магадгүй” гэжээ.

Мөн Хятадын талаас зарим компаниуд АНУ-аас илүү их хэмжээний гахайн мах авахаар бэлдэж байгаа талаар мэдээлэл хөвөрч байна. Ингэснээр ам.доллар чангарч, АНУ-ын хувьцаанууд өссөн бол алтны ханш буурав. Талууд аравдугаар сарын 7-нд Вашингтон хотноо уулзаж хэлэлцээрээ үргэлжлүүлэх юм. 

“Гадаад худалдааны дайнаас үүдэн алтны ханш огцом өсчихсөн. Өнгөрсөн жилийн өдийд 1,200 орчим ам.доллартай байсан ханш одоо 1,510 орчимд хэлбэлзэж байна. Энэ хэмжээний өсөлт сүүлийн 6 жилийн хугацаанд тохиолдоогүй юм. Тэгвэл энэхүү огцом өсөлтийн дараа гадаад худалдааны дайнтай холбоотой багахан ч болов эерэг мэдээлэл цацагдвал алтны ханш огцом буурч 1,450-1,430-ийн орчимд ирэх боломжтой. Иймээс алтны арилжаа хийж буй бол маш болгоомжтой байхыг сануулж байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top