x
Спорт
Ламин Ямал 2031 он хүртэл “Барселона”-гийн бүрэлдэхүүнд үлдэнэ
Испанийн хөл бөмбөгийн хүчирхэг баг “Барселона” залуу од Ламин Ямалтай байгуулсан гэрээгээ 2031 оны зургаадугаар сар хүртэл сунгаснаа албан ёсоор мэдэгдлээ. Клубийн цахим хуудсанд “2023 оны дөрөвдүгээр сарын 29-нд 15 настайдаа анхны тоглолтоо хийснээс хойш Ямал гайхалтай тоглолтуудаараа дэлхийн хөл бөмбөгийн тавцанд хүч түрэн гарч ирлээ” хэмээн дурджээ.
2025-05-28
Баасанжаргалын Наранхишиг Ази тивийн аварга болж, жюү жицүгийн хоёр тэмцээнд дараалан түрүүллээ
Йордан Улсын Аман хотноо болж буй жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “U21” ангиллын эмэгтэйчүүдийн 57 кг жинд хүч сорьсон “Шинэсэгэ” ХХК болон МУБИС-ийн “JUMP Mongolia академи”-ийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг аваргын алтан медаль хүртэн, тивийн аварга болж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
2025-05-28
Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно
Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь Монгол Улсад өндөр түвшинд зохион байгуулагдаж буй бөхийн олон улсын тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг тамирчид оролцохоор ирж байна.
2025-05-27
Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэлийг удирдан зохион байгуулах үндэсний хороог шинэчлэн байгуулсан бөгөөд уг хорооны 2025 оны анхдугаар хуралдаан тавдугаар сарын 27-ны өдөр амжилттай боллоо.
2025-05-27
Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ
Монголын хүүхдийн спортын зуны наймдугаар наадам өнөөдрөөс албан ёсоор эхэлж, орон даяар шилдэг тамирчид нийслэлд цуглаад байна. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 6120 өсвөрийн тамирчин оролцож, 9-17 насны ангиллаар нийт 31 спортын төрөлд ур чадвараа сорин, 271 багц медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байна.
2025-05-27
Монгол бөхчүүд зуны башёд амжилттай барилдав
Японы мэргэжлийн сумо бөхийн 2024 оны зуны башё буюу Нацү башё өндөрлөж, Монголын 20 бөх таван зиндаанд барилдсанаас 13 нь качигоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүллээ. Энэ нь ирэх долоодугаар сарын чансаанд ахих хангалттай үзүүлэлт болж байна.
2025-05-27
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 17 хоногийн дараа эхэлнэ
Насанд хүрэгчдийн жүдо бөхийн 2024-2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-нд эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 85 орны 490 гаруй шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Хишигбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд нийт 18 тамирчнаа илгээхээр бэлтгэл хангажээ.
2025-05-27
Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нар бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны улирлаас эхлэн бөхчүүдэд чансааны оноо олгож буй шинэчлэл үр дүнгээ өгч эхэллээ. Намрын нээлтээс хойш өнөөдрийг хүртэл улс, аймгийн цолтой бөхчүүдийн дунд нийт 39 барилдаан зохион байгуулагдсан бөгөөд чансааны оноогоор тэргүүлэгчид тодорчээ.
2025-05-27
“УИХ-ын цом 2025” тэмцээн эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “УИХ-ын цом” шилжин явах цомын төлөөх спортын тэмцээн 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон УИХ-д тайлангаа шууд өгдөг байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан зохион байгуулж байна.
2025-05-27
Карло Анчелотти: Би Бразилыг дэлхийн зургаа дахь аварга болгоход бэлэн байна
Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти Бразилын шигшээ багийг 2026 оны Дэлхийн аваргад бэлтгэх ахлах дасгалжуулагчаар томилогдсон талаар Бразилын хөл бөмбөгийн холбоо энэ сарын 12-нд албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр саяхан анхны хэвлэлийн хурлаа хийж, энэхүү томилгоо нь түүнд ихээхэн нэр хүнд, өндөр хариуцлага авчирч байгааг онцолсон байна.
2025-05-27
Ливерпүүл клуб Премьер лигт 20 дахь түрүүгээ хүртлээ
Английн Премьер лигийн 2024-2025 оны улирал өчигдөр өндөрлөж, аваргын болзлоо аль хэдийн хангасан “Ливерпүүл” баг сүүлийн тоглолтоо “Кристал Пэлас”-ын эсрэг хийж, 1:1 харьцаатай тэнцлээ. Тоглолтын дараа “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд аваргын шагнал гардуулах ёслол болж, багийн тамирчид, дасгалжуулагч нар, хөгжөөн дэмжигчид хамтдаа бахдам ялалтаа тэмдэглэлээ.
2025-05-26
“Улаанбаатар Амазонс” баг Францын Марсель хотод хүрэл медаль хүртэв
Францын Марсель хотод болсон 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд “Улаанбаатар Амазонс” баг гуравдугаар байрт шалгарч, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд дахин нэг бахархалтай хуудсыг нэмлээ. Энэ тэмцээнд Монгол Улсаас анх удаа “Улаанбаатар Амазонс”, “Монголиа” гэсэн хоёр эмэгтэй баг оролцсон бөгөөд “Амазонс”-ын охид хүрэл медалийн эзэн боллоо.
2025-05-26
Улсын заан Б.Бат-Өлзий улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо
Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ.
2025-05-26
АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо
АНУ-ын хоккейчдын шигшээ баг 2025 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Швейцарыг нэмэлт цагт 1:0-ийн харьцаатайгаар хожиж, 1960 оноос хойш анх удаа дэлхийн аварга цол хүртлээ. Энэ тоглолт Стокхолм хотод болж, шөвгийн тоглолтдоо хаалгандаа гоол алдаагүй ирсэн Швейцарын багийн хувьд тун харамсалтай хожигдол боллоо.
2025-05-26
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ
Дэлхийн шатрын холбооноос хэрэгжүүлж буй “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах цахим шатрын тэмцээн өчигдөр амжилттай өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын 415 дугаар хорих ангийн баг манлайлж, тэргүүн байр эзэлсэн байна.
2025-05-26
Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан энэ сарын 25-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх зодоглохоор төлөвлөгдсөн бөгөөд барилдаан 13:00 цагаас эхэлнэ.
2025-05-23
Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна
“Реал Мадрид” багийн домогт хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн ахлагч асан Лука Модрич энэ зун болох клубүүдийн ДАШТ-ий дараа Испанийн аварга багаасаа явна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Инстаграм хуудсандаа “Бямба гарагт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийнэ. Би бахархал, талархал, мартагдашгүй дурсамжтайгаар клубээ орхиж байна” хэмээн бичжээ.
2025-05-23
Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг булангийн орнууд руу хийсэн айлчлалынхаа хүрээнд Бахрейн, Катарын ҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, спорт, олимпизмын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
2025-05-23
“Улаанбаатар марафон-2025” маргааш 23 мянган оролцогчийн хамтаар болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 24-ний Бямба гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Анх 2014 онд эхэлсэн тус тэмцээнд энэ жил дотоод, гадаадын нийт 23 мянга гаруй гүйгч бүртгүүлжээ.
2025-05-23
Хоккейн ДАШТ-ий хагас шигшээд тоглох багууд тодорлоо
Данийн шигшээ баг хоккейн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Канадын багийг 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарч, шуугиан тарилаа. Ингэснээр канадчууд хоёр ДАШТ дараалан медальгүй хоцорч байна.
2025-05-23
16 17 18 19 20 21 22
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top