x

Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нар бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос 2024-2025 оны улирлаас эхлэн бөхчүүдэд чансааны оноо олгож буй шинэчлэл үр дүнгээ өгч эхэллээ. Намрын нээлтээс хойш өнөөдрийг хүртэл улс, аймгийн цолтой бөхчүүдийн дунд нийт 39 барилдаан зохион байгуулагдсан бөгөөд чансааны оноогоор тэргүүлэгчид тодорчээ.

Тэдгээрийн тэргүүнд улсын заан Б.Бат-Өлзий 11,350 оноогоор жагсаж байна. Тэрээр 23 барилдаанд зодоглож, 4 удаа түрүүлсэн амжилтаараа 10 мянган онооны босгыг давсан анхны бөх боллоо. Түүний араас улсын начин Э.Батмагнай 10,300 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж, уг босгыг давсан хоёр дахь бөхөөр тодорч байна. Тэрбээр 20 барилдаанд барилдаж, хоёр удаа түрүүлжээ.

Шинэчилсэн чансаагаар дараах бөхчүүд эхний 10 байрт багтаж байна:

  1. Улсын заан Б.Бат-Өлзий – 11,350 оноо

  2. Улсын начин Э.Батмагнай – 10,300 оноо

  3. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр

  4. Улсын начин Ч.Батчулуун

  5. Хурц арслан Н.Амгаланбаатар

  6. Хурц арслан Д.Алтанцоож

  7. Улсын аварга О.Хангай

  8. Улсын заан М.Лхагвагэрэл

  9. Арслан Б.Орхонбаяр

  10. Аймгийн арслан Ц.Бямба-Отгон

Таван сарын 12-ны байдлаар чансаагаар 10-т жагсаж байсан улсын заан Д.Хүдэрбулга топ 10-аас хасагдаж, түүний оронд хурц арслан Н.Амгаланбаатар багтсан байна.

11-20 дугаар байрт багтсан бөхчүүд:

  1. Улсын харцага Н.Золбоо – 7,000

  2. Улсын начин Д.Амарсайхан – 6,600

  3. Аймгийн арслан Е.Көптилек – 6,600

  4. Улсын заан Д.Хүдэрбулга – 6,350

  5. Аймгийн арслан Ц.Төмөрцоож – 6,350

  6. Улсын начин Б.Түмэндэмбэрэл – 5,950

  7. Аймгийн арслан Х.Наранбаяр – 5,750

  8. Аймгийн арслан Ч.Алтангэрэл – 5,600

  9. Аймгийн арслан Э.Баасанжав – 5,500

  10. Улсын заан С.Сүхбат – 5,450

Энэ шинэчлэл бөхчүүдийн идэвх, тогтвортой байдалд бодит үнэлгээ өгөх боломж бүрдүүлж, барилдаан бүр илүү өрсөлдөөнтэй, утга агуулгатай болж байгааг холбооны төлөөлөгчид онцолж байна.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top