x

“Улаанбаатар марафон-2025” маргааш 23 мянган оролцогчийн хамтаар болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 24-ний Бямба гарагт Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Анх 2014 онд эхэлсэн тус тэмцээнд энэ жил дотоод, гадаадын нийт 23 мянга гаруй гүйгч бүртгүүлжээ.

Уралдаан нь 0.5 км, 0.8 км, 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд болох бөгөөд сонирхогчдоос гадна олон улсын мэргэжлийн тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Ялангуяа 42 км-ийн хамгийн хол зайн ангилалд 300 гаруй мэргэжлийн тамирчид өрсөлдөхөөр бүртгүүлснээс Кени, Этиоп, Япон, ОХУ-ын шилдэг гүйгчид багтаж байна.

Уралдаанд оролцохоор Кенийн Андерсон Серой Сайтоти, Денис Киура Мугенди, Этиопийн Дэвайт Гелэйв Энюйв, Японы Икемото Ай, Сүзүки Мүнетака, ОХУ-ын Вдовина Александра Михайловна нарын өндөр амжилттай гүйгчид хүрэлцэн ирсэн. Тэдний дундаас Андерсон Серой 2 цаг 11 минут 54 секундын амжилттай гүйдэг бөгөөд Азийн олон улсын марафоноос алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан туршлагатай. Түүнчлэн өнгөрсөн оны Улаанбаатар марафоноос мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин Денис Киура хамгийн сүүлд Вьетнамын Хо Ши Мин хотын марафонд түрүүлж байжээ.

Энэ жилийн марафонд 42 км, 21 км, 10 км-ийн зайд эхний 10 тамирчныг, 5 км-ийн зайд эхний 5-г, бусад богино зайн ангилалд эхний 3 оролцогчийг алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар шагнах юм.

Эх сурвалж: “Улаанбаатар марафон-2025” зохион байгуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 12 цаг 16 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 15 цаг 7 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 15 цаг 9 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 15 цаг 11 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 15 цаг 14 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 15 цаг 16 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 15 цаг 16 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 15 цаг 19 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 16 цаг 45 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 16 цаг 48 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 16 цаг 50 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 16 цаг 52 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 16 цаг 57 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 16 цаг 58 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 16 цаг 59 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 17 цаг 9 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 18 цаг 41 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 18 цаг 42 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 18 цаг 45 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 18 цаг 46 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top