x

Улсын заан Б.Бат-Өлзий улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ.

Ингэснээр тэрбээр улс, аймгийн цолтнууд зодоглосон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх болов. Түүнчлэн энэ улиралд Монгол бөхийн өргөөнд дөрөв дэхээ түрүүлж байгаа юм. Түүний хувьд 47 удаа түрүү, үзүүрт  шалгараад байна. Үүнээс улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 30, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бол 14 удаа үзүүрлэсэн гэх статистик бий. Тэрбээр түрүүлснийхээ дараа, “Амралтын хоёр өдөр болсон барилдаанд дараалан түрүүлсэндээ баяртай байна. Хоёр өдөр маш хүнд барилдаан хийсэн. Наадам сар гаруйн хугацааны дараа болно. Бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрсэн учраас даваа бүр хүнд байлаа. Заалны барилдааныг аль болох алгасахгүй байхыг хичээдэг. Спорт залуу насных, нэг л өдөр барилдахаа болино. Тиймээс болж өгвөл барилдаж л байя. Намайг дэмждэг олон хүн “Та маргааш барилдах уу” гээд асуудаг юм. Тиймээс бөх сонирхогчдодоо сайхан барилдаан үзүүлж, баясан цэнгүүлэхийн тулд онцгой шаардлага гарахгүй л бол барилдахыг хичээдэг” хэмээн ярилаа.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт болсон дархан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд их шөвөгт шалгарсан юм.

Энэхүү барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, заан Б.Серик нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Г.Бадрах, Э.Даш, начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.

Сонирхуулахад, улсын аварга Ч.Санжаадамба 2010 оны цагаан сараар улс аймаг болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд дараалан түрүүлж байлаа. Тэгвэл улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн тохиолдол дөрөв байна. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2001 оны зургаадугаар сарын 29-нд улсын заан цолны хүндэтгэл, 30-нд Монголын цахилгаан холбооны 80 жилийн ойн барилдаанд дараалан түрүүлсэн. Ингэснээр хоёр өдөр дараалан түрүүлсэн анхны бөх болов. Тэгвэл улсын начин Ду.Батбаяр 2006 оны зургаадугаар сарын 9-нд Шүүхийн байгууллагын 80 жил, 10-нд Эрдэнэт хотын 30 жилийн ойд дараалан түрүүлсэн юм. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 оны тавдугаар сарын 25-нд аварга цолны хүндэтгэл, 26-нд улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлжээ. Дөрөв дэх тохиолдлын эзэн нь улсын заан Б.Бат-Өлзий боллоо. Тэрбээр улсын начин А.Норов болон арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлсэн нь энэ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top